ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр урамшуулах захирамж гаргажээ

А.Анар-Эрдэнэ


Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр урамшуулах тухай Дорноговь аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Үүгээр ч зогсохгүй ЭЕШ-д сурагчаа сайн бэлтгэсэн багшийг 500,000 төгрөгөөр урамшуулах аж. Дорноговь аймгийн Засаг даргын тус захирамжийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөх юм.

Сурагчдын сурлагын чанар, ур чадвар, ахиц амжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, багшийг чадавхжуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, үнэлэмжийг нэмэгдүүлэх, зорилгоор гаргаж буй уг захирамжийг энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр баталсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Багшийг нь сая төгрөгөөр шагнаач. Багш гэдэг хүний үнэлэмжийг сайжруулах хэрэгтэй байгаамдаа. Энэ сайд авгай ч барахгүй ээ.

    0 0 Хариу бичих
  2. Mash zuv shiidver

    0 0 Хариу бичих