“Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Долоо хоног тутмын “Үндэстний тойм” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн уншигч, захиалагчдынхаа гар дээр очиж байна. Сэтгүүл энэ удаагийн дугаартаа нийслэл хот руу чиглэсэн нүүдэл, хэт төвлөрлийн улмаас аймаг, сумын төвүүд эзгүйрч байгаа талаар сэдэв хөнджээ. Хэдхэн жилийн дараа ямар ямар аймаг татан буугдаж магадгүй вэ. Энэ талаар сэтгүүлч Х.Батсайханы “Амь тавьж буй аймгууд” нийтлэлийг “Үндэстний тойм” сэтгүүлээс уншаарай.

Мөн нийслэлд хамгийн ойр орших Төв аймгийн Сэргэлэн сумаас хийсэн сонирхолтой сурвалжлага, алслагдсан болон говийн аймгийн иргэдэд бүсийн нэмэгдэл олгох санал, санаачилга, хуулийн төслүүд парламент дээр бүдэрсээр ирсэн тухай нийтлэл энэ дугаарт хэвлэгдсэн байна.

Томоохон гол мөрний дагуухь улс гүрнүүд усны төлөөх дайнд татагдах орох магадлалтай болоод байгаа тухай тойм болон Монголын хөлбөмбөгт философи үгүйлэгдэж байгааг онцолсон ярилцлагыг та “Үндэстний тойм”-ын хуудаснаас унших болно.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)