ОНЦЛОХ ЭШЛЭЛ: 200 орчим мянган хүн татвар төлөөд тэр мөнгөөр нь 189 мянган хүн төрд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 

200 орчим мянган хүн татвар төлөөд тэр мөнгөөр нь 189 мянган хүн төрд ажиллаж байна. Энэ бол эрүүл биш. Ядаж 2:1 харьцаатай байж эдийн засаг эрүүлжмээр санагдах юм. 

…эдийн засагч Ч.Хашчулуун ядуурал 29.6 хувьтай байна гэж мэдээлж байхыг харсан. Энэ нь улсын дундаж үзүүлэлт юм. Хөдөөд ядуурал аль хэдийнээ 35 хувиас давсан. Би 18 аймаг, нийслэлийн дүүргүүдээр иргэдтэй уулзалт хийж явахад хөдөөд бизнес бүрэн зогссон, олигархи бүлэглэл, цөөнхийн хяналтад бүх лиценз, ашиг орлоготой бизнес орж, орон нутгийнхан ажлын байр ч үгүй, цалин орлого ч үгүй болсныг хэлж байна. 

Монголын эдийн засгийн форумын үеэр хэлсэн үгээс...

Нийтлэлч Б.Цэнддоо 

Монголчууд хэзээ ч ийм эрх чөлөөтэй, бас хэзээ ч ийм сэтгэл дундуур байсангүй… 
Монголчууд хэзээ ч ийм баян чинээлэг мөртлөө, ядуу хоосноо гайхаж байсангүй… 
Монголын төр хэзээ ч ийм сул дорой, төр бус нь ийм хүчтэй байж үзсэнгүй…
Жоомтой гээд шатааж боломжгүй сайхан байшин бол босох нь боссон шүү, сүүлийн гучаад жилд.

Baabar.mn

“Малыш” Б.Энхтүвшин

Манай нам ялбал “Би ажилтай болно” гэдэг аминч үзэл явсаар байгаад өнөөдөр албан тушаалын наймаа болж хувирсан… Товчхондоо албан тушаалын наймаа, хээл хахууль, одон медаль, архидалт Монгол Улсыг удирдаж байна.

zindaa.mn

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат

БОАЖЯ-наас ЗТХЯ-тай хамтран агаарын тээвэр дэх монополь байдлыг халж байж аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжих эхлэл тавигдана гэж үзэн уг асуудлыг хамтран шийдэх гарц эрэлхийлж эхэлсэн.. 

Өдрийн сонин

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс

Монголын хөлбөмбөгчдөд цалин хэрэгтэй. Тэгж байж хөлбөмбөгтөө төвлөрч чадна. Яаж 100$-ын цалин аваад хөлбөмбөгтөө анхаарах вэ? Гол довтлогч Наранболд хаана байна? Солонгост ажиллаж байгаа. Ийм л байна. 

Маврики улстай хийсэн нөхөрсөг тоглолтын дараа...

ХАА-н биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар

Хятадын тал угаасан, бага зэрэг самнасан ноолуур авах сонирхолтой байдаг. Хил дамнасан арилжаа буюу хоёр улсын биржийн хамтарсан арилжаа нь цахим горимд явагдах бөгөөд долоо хоногийн таван өдөр арилжаа явагдана. Эхний ээлжинд ноолуур арилжихаар төлөвлөж байгаа.

Ikon.mn

АУ-ы доктор профессор Х.Оюунцэцэг

40-өөс дээш насныхан бол зовиургүй байсан ч жилд нэг удаа ходоодоо дурандуулж байх ёстой… Харин бүдүүн гэдэсний хавдраас сэргийлэхийн тулд 50-иас дээш насны хүмүүс сайн дураараа заавал дурандуулж байх ёстой.

itoim.mn


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Таньдаг Хүрэлсүхээ хамгаалаад ашигтай гээд юун буулгах байж байг ашигтай гэнэ. Юун эх орноо гэх сэтгэл. Ганцхан хар амиа бодогч бэртэгчин болчихсон би болж бхйвал монгол хамаагүй болчихсон монголчууд. Нийтээрээ шударгаар амьдарья гэх ухаарал алга болчихсон.

    0 0 Хариу бичих
  2. Цалин,орлого багатай ард түмнээ өндөр хөгжилтэй өндөр цалинтай улс орны татварыг хуулж авчраад хэрэгжүүлж бгаа энэ луйварчид зайлуулах юмсан.

    0 0 Хариу бичих
  3. Европын бүх улсад асар том бүтэцтэй Монголын элчин сайдын яамдууд ажилдаг ямарч ажилгүй юу ч хийдэггүй улс гэр бүлээрээ байж байдаг. Жишээлбэл Германы эся дотроо 3-4 томоохон хэлтэстэй бараг л монгол улсын засгийг газар шиг том Берлиний А бүсэд маш том барилга эзэмшидэг 200 хүн улсийн мөнгөөр амарч цалинтай жилд хэдэнтээ монголд үнэгүй нисч энэ тэр байдагийм даа

    0 0 Хариу бичих
  4. Энэ Гаалийн Баатар гэдэг хулгайч энэ албыг хашиж болж байгаа юм байх даа. Дан хулгайчууд бидний толгой дээр сууж байх юм.

    0 0 Хариу бичих
  5. Mongold ugaasaa hamgiin tom ajil olgogch ni tur yum bishuu busad huviin jijig dund uildverleltee oron zai gargaj uguhgui tur bugdiig hiine gd dairch bolomgui l sanagddag yum

    0 0 Хариу бичих
  6. Японы нэг ажилтны хийх ажлыг манай төрийн 30 хүн хийдэг гээд боддоо. Ажил үүргийн давхардал маш их. Улирлын татвараар хийгдэх ажлыг хариуцагч нар жил тойрон цалин аваад сууж байдаг. Төр нь бүхэлдээ дампуурчихсан. Өтөнд баригдсан. Хэмэлж идэж болох юу байна юу ч хамаагүй идэхээс өөр зорилгоггүй болчихсон төрийн бүтэцтэй. Төсөв нь байнга алдагдалтай. Зээл аваад төсвийн алдагдлаа нөхнө гээд сагсуурч суудаг. Төрийн албан хаагчид нь ямар ч чадваргүй, зүгээр л дуугүй сууж байгаад л дараагийн сонгуул хүртэл цалингаа авч байвал болоо. Бүүр бүхэлдээ ямар ч ажлын үзүүлэлтгүй төртэй. Төрийн ажлын үүргээс гадна төрийн, төсвийг хоохойлж идэхэд ухаан нь маш сайн ажилладаг. Одоо бүүр том том төсөл ярьж том хутгаж иддэг болсон. Ийм төртэй байж болохгүй ээ гээд ард түмэн МАН-д 65 суудал өгсөн. Харамсалтай нь уламжлалт төрөөр хүмүүжсэн улиран сонгогдсон архаг хулгайч нар үүнийг өөрчлөх ямар ч сонирхолгүй байгаа юм. Үүнийг хамгийн түрүүнд өөрчлөх ард олны эрх ашгийг хангагч Хүрэлсүх харамсалтай нь үүнийг харах мэлмийгүй, үүнээс гарах арга замгүй, ухаан нь хүрэхгүй юу хийхээ ч мэдэхгүй 20 оны сонгуулиар амь гарах тухай бодлоор өдөр өнгөрүүлж байгаа нь туйлын харамсалтай.

    1 0 Хариу бичих
  7. татвар төлдөггүй, хүн мөнгөө төлөөд худалдан авалт хийж байхад баримт талон өгдөггүй хүмүүс маш их байна ш дээ ! бүх хүн татвараа төлдөг болж байж л ухамсар суух байх даа уг нь

    0 0 Хариу бичих
  8. SHOW MUST GO ON!

    0 0 Хариу бичих
  9. Жил ирэх тусам төрийн албанд ажиллах хүмүүсийн тоо нэмэгдээд байдагийг болиулах хэрэгтэй.Зарим ажил үүрэг нь давхацсан яам газар агентлагуудыг цомхотгох хэрэгтэй шүү дээ.Татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр төрийн албыг цалинжуулах чадахаа больж эдийн засаг сэргэхгүй болох нь байна шүү дээ

    0 0 Хариу бичих
    • Женко өөрөө 20 жил Төрд сайд дарга хийж ирсэн хүн л дээ.

      0 0