Медиа экспо таныг мэргэжлээ сонгоход туслана

Монголын медиа корпорациас санаачлан Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсрол медиа экспо”-г энэ сарын 1-нээс эхлүүлснийг дуулгахад таатай байна. Нэг сарын хугацаанд боловсролын салбарын цогц мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх медиа экспог “Эмпати” дунд сургууль дэмжин ажиллаж байна. Телевизийн мэдээний хөтөлбөр, веб сайт, сошиал, ФМ радиогоор мэдээлэл түгээх  медиа экспогийн онцлог нь хаа нэгтээ танхимд очилгүйгээр хэн ч, хаанаас ч, хэзээ ч уг экспод оролцож, мэдээлэл авч, сонголтоо хийж болно.

Орон зай, цаг хугацаанд баригдалгүйгээр, хөдөө, хот хийгээд улс орны хил хязгаар, хол ойрын ялгаагүйгээр мэдээллийн тэгш боломжийг энэхүү медиа экспо олгож байгаа юм. 

Монголын медиа корпораци өмнө нь барилгын салбарын медиа экспог амжилттай зохион байгуулсан туршлагатай. Үүндээ тулгуурлан энэ удаа боловсролын салбарын медиа экспог ийнхүү зохион байгуулж байна. 
Боловсролын салбарын экспо гэхээр үзэсгэлэнгийн талбай, павильон түрээслэн үй түмэн ажил ундарна гэж сургуулиуд маань төсөөлж магадгүй. Зөвхөн интернэтийн сүлжээ, компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг гар утас сэлт байхад л оролцогч болоод мэдээлэл авах иргэдэд хангалттай. Гэрээсээ, ажлаасаа, автобус, унаанд явахдаа, хөдөө сумын төвөөс, малын бэлчээр дээрээс, хилийн чанадаас, ер нь хаанаас ч холбогдсон болно.

Манай улсын нийт хүн амын 90 орчим хувь буюу 2 сая 656 мянган хүн интернэт хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Тиймээс “Боловсрол медиа экспо-2018” ийм тооны хүн үзэгч, сонсогч, уншигчтай гэсэн үг.

Ингээд бүтэн сарын турш боловсролын салбарын талаархи бүхий л мэдээллийг авч, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудтай танилцаж, бидний аав ээж, ахан дүү, алдрай бяцхан настнаа оруулах сургууль, цэцэрлэгээ сонгох боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. 

Манай улсын нийт хүн амын 90 орчим хувь буюу 2 сая 656 мянган хүн интернэт хэрэглэдэг гэсэн судалгаа байна. Тиймээс “Боловсрол медиа экспо-2018” ийм тооны хүн үзэгч, сонсогч, уншигчтай гэсэн үг.
Аль нэг үзэсгэлэнгийн танхимд болдог экспог үзсэн хүний тоо ийм хэмжээнд хүрдэггүй. Тийм боломж ч үгүй. Орон зайн багтаамж, цаг хугацааны боломж, бүр нарийн ярьвал авто замын түгжрэл, автобус унааны хангамж гээд олон материаллаг бэрхшээл хүндрэл, дэд бүтцийн асуудал үүнд нөлөөлдөг. Тэгвэл интернэтэд холбогдоод л экспогоор аялах нь хамгийн орчин үеийн шинэлэг шийдэл билээ.

“Боловролын медиа экспо”-гийн нээлтийг хэн нэгэн УИХ-ын гишүүд, сайд, дарга ирж тууз хайчлах биш та өөрөө нээлтэд оролцоно. Гэртээ зурагттай, эсвэл утсандаа интернэттэй байхад л та өөрөө Монголын медиа корпорацийн www.mediaexpo.mn рүү орж харахад хангалттай. Боловсрол гэдэг үг хэрэглээ талаасаа, энгийнээр бол сонголт юм. 

Хүүхдээ ямар цэцэрлэгт өгөх вэ гэсэн асуулт, сонголт тулгарна. Тав, зургаан нас хүрэхэд нь аль сургуульд элсүүлэхээ бид сонгож байна. 

Гэртээ зурагттай, эсвэл утсандаа интернэттэй байхад л та өөрөө Монголын медиа корпорацийн www.mediaexpo.mn рүү орж харахад хангалттай. Боловсрол гэдэг үг хэрэглээ талаасаа, энгийнээр бол сонголт юм. 

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөх охид, хөвгүүдийн өмнө эзэмших мэргэжил, суралцах сургуулиа сонгох сорилт тулгарна. Их, дээд сургуулиа төгсөөд, эсвэл сурч байх хугацаандаа гадаадын их, дээд сургуульд суралцах, үргэлжлүүлэн магистр, докторын хөтөлбөрт хамрагдах эсэх нь тухайн оюутны сонголт. Ийм олон сонголт бүрээ зөв хийж чадаж гэмээнэ мэдлэг, боловсрол, мэргэжлээрээ дэлхийд өрсөлдөх боломжтой. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 20 хувь нь эзэмшсэн мэргэжилдээ сэтгэл дундуур байдаг гэсэн судалгаа бий. Энэ бол цэцэрлэгээ юу, эсвэл дээд сургуулиа юу аль нэг сонголтоо буруу хийсэн гэсэн үг.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж гээд олон сонголтын өмнө буй эцэг эхчүүд, залуучууддаа “Боловсрол медиа экспо-2018” үүд, хаалгаа нээлээ. Энэ үүд хаалга нь хүссэн үед тань үргэлж нээлттэй байх таны зурагт, компьютер, таблет, гар утасны тань дэлгэц л байх юм.

Боловсролын медиа экспогоор Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн дэлгэрэнгүй танилцуулга, элсэлтийн журам гээд бүхий л мэдээллийг нэг дор төвлөрүүлнэ. Тэдгээрээс өөрийн сонголтоо хийхэд тань туслах ерөнхий мэдээллүүдийг ч мөн багцлан хүргэж эхэллээ. Үзэгч, үйлчлүүлэгчдийнхээ гэрт нь, гарт тань “Боловсролын медиа экспо зорин очиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. amtai bolgon

    1 0 Хариу бичих
  2. Танай TV өглөө гарсан боловсролын талаархи хэлэлцүүлэгийн төгсгөлийг үзлээ интёрнётийг хүүхдэд хязгаарлах талаар хуультай байх хүүхдэд олгох боловсролын агуулга маш муу байна. Өдөржин сургууль дээр өнжиж б.на Яаралтай монгол хүүхдийн онцлогт тохирсон боловсролын агууллагыг маш сайн судалгаа шинжилгээ хамтарсан хэлэлцүүлэгээр оновчтой гаргах хэрэгтэй б.на. БОЛОВСРОЛ БОЛОН БҮХ ХӨГЖИЛИЙН ТУЛГУУР САЛБАРТ ОНОВЧТОЙ БОДЛОГО ХЭТИЙН ЗОРИЛГО ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ МЭРГЭЖЛИЙН ТОГТВОРТОЙ ЯАМ МЭРГЭЖИЛТЭН БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ЧАНАР ХЭРЭГТЭЙ Б.НА. ХЭН НЭГЭН САЙД БОЛОХООС ХАМААРЧ БОДЛОГО ЗОРИЛТ ӨӨРЧЛӨГДДӨГ БИШ БАЙМААР Б.НА. ЭНЭ ТАЛААР EAGLE TV АСУУДАЛ ДЭВШҮҮЛЖ ХИЙЖ БАЙГАА САЙН САНАЛЫГ СУРТАЛЖИЛЖ ИАСРАЛТГҮЙ ЗӨВ ГОЛДИРОЛД ОРТОЛ ТОГТМОЛ АЖИЛДӨГ НЭВТРҮҮЛЭГТЭЙ БОЛЖ ӨГӨӨ Ч ЭНЭ МАШ МАШ ЧУХАЛ Б.НА МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ТА БҮХНИЙ ИХИЙГ БҮТЭЭХ ИРЭЭДҮЙ ҮЙЛД АМЖИЛТ ХҮСЬЁ. ЗААВАЛ БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

    1 0 Хариу бичих
  3. Amjilt husye, salbar salbartaa terguulegch tv, surguuli zohion baiguulj bgan bna

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ