Төрдөө, үрдээ “ХАЯГДСАН” ахмадууд

С.Батзаяа


Цэргийн газар насаараа тогоочоор ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан буурай таван хүүхэдтэй. Хотын төвд хоёр өрөө байранд охин, зээгийнхээ хамт амьдардаг. Тэдний амьдралыг гаднаас харсан хүн “Жаргаж байна” гэж дүгнэхээр. Гэхдээ сэтгэлийн асар их дарамтад байдгаа хөгшин нулимс дуслуулан ярьж байна. Охин, зээ хоёр нь хоёул ажил албатай. Тэр гэрт эх үрсийн халуун дулаан яриа өрнөх нь бүү хэл ямар ч “амьд” харилцаа үүсдэггүй. “Ээждээ цай чанаж өгдөггүй юм гэхэд ядаж ганц аяга ус дөхүүлээд өгөөч” гэхэд үгийг нь хайхрахгүй, тоомжиргүй өнгөрүүлдэг байна. Бухимдсан хөгшин “Төрүүлж өсгөсөн эхтэйгээ ингэж харьцаж болохгүй” хэмээн гомдоллоход хариулт нь “Үхээд өгөөч” гэх эцэс төгсгөлгүй хараалын үгс сонсдог байна. Байрны гадаа хөгшчүүдтэй элдвийг хуучилж сэтгэлээ дэвтээдэг ч гэрийнхээ босгыг давах үедээ маш их айдас түгшүүрт автдаг гэж тэр хоолой чичрүүлэн ярих. Таван хүүхдийнх нь хоёр нь гадаадад, хоёр нь орон нутагт амьдардаг учраас тэдэндээ дараа болохгүйн тулд хотод  охин, зээ хоёртойгоо амьдардаг энэ хөгшин насны эцэст сайхан ҮГээр дутаж хорвоог элээж байх. 

Зээ охиноо багаас нь өөрөө өсгөжээ. Хүний хүүхэд хүрэн бөөртэй гэж үнэн юм, хүн асарвал толгой цусдана гэдгийг энэ биеэрээ мэдэрч явна даа хэмээн хэсэг чимээгүй суув. 
Өөрийнх нь нэр дээр байгаа байраа охин, зээ хоёртоо насан эцэслэхээсээ өмнө шилжүүлж өгмөөр байгаа ч авсныхаа маргаашнаас хөөчихвөл яана гэх айдастай, амьдралынхаа сүүлийн жилүүдийг ганцаардал, сэтгэлийн дарамтан дунд өнгөрүүлж сууна.

Өөр нэг жишээ

Нүднийх нь гал цог алга болж, ямар ч зүйлд итгэлгүй болсон харцаар ширтэх өндөр настан М 73 настай. Идэр залуугаасаа спортоор хичээллэж, мастер цол хүртсэн хөнгөн шингэн ануухнаараа байгаа ч сэтгэлийн асар их дарамтад амьдардаг нэгэн. Тэр архинд орсон хүүгийн хамт амьдардаг, тэтгэврийнхээ мөнгийг юутай хээтэйг нь бүгдийг өгдөг ч өдөр бүр архины мөнгө нэхэх хүүгээсээ айсандаа Гэрч хохирогчийг хамгаалах байранд ирж зөвлөгөө авч, хоног төөрүүлдэг. 
Харин 68 настай өндөр настан Э хотын төвд хоёр өрөө байранд охин, хүргэн зээ нарынхаа хамт амьдардаг. Хүргэн нь эхнэртээ гар хүрээд зогсохгүй хадам ээжээ ч зоддог. “Би л энэ хоёрт гай болж байна” гэж хөгшин бодон хүргэнийхээсээ явсан ч очих газаргүй. Гэрч хохирогчийг хамгаалах байранд ирж хоног төөрүүлдэг ч “үхтэл үр харам” учраас охиндоо санаа зовоод очдог ч байдал бахь байдгаараа угтдаг. Хэн ч түүнээс хаачаад ирэв гэж асуудаггүй. 
Гэрч хохирогчийг хамгаалах төвийн Нэг цэгийн үйлчилгээний нийгмийн ажилтан н.Базарсад ийн ярьсан юм. Тус төвд ирж байгаа олон тохиолдлын гурвыг нь дурдахад ийм байх. 
Монголын төр хүн амаа өсгөе, ахмадуудаа дээдэлье, үгийг нь сонсъё гэх уриа лоозон хэлж, чихэн дээр “цэцэг ургуулсан” сайхан үг урсгасаар 2018 онтой золголоо. Төр нь төр шиг байж чадахгүй, аль ч газар эмх цэгцгүй, зах замбараагүй байдал нүүрэлсэн хүн амзүйн нэгдсэн бодлогогүй, төлөвшиж амжаагүй, дархлаа суугаагүй 20 гаруй жилийг үджээ. 

Залуусыг хүүхэд гарга, орон сууцанд амьдар, дунд үеийнхнийг тэтгэвэрт гартлаа сайн ажилла, ахмадуудыг амар, сувилуул гэж тунхагладаг ч үнэн хэрэгтээ энэ бүхнийг хэрэгжүүлэх орчин нөхцөл алга. 

Ядаж л төрөх эмнэлэг, хүүхдийн, насанд хүрэгчдийн анхан дунд, нарийн мэргэжлийн шатлалын эмнэлэг, ахмадын сувилал, эмнэлэг хүрэлцээтэй байна уу. Үндсэндээ хүн ам зүйн цогц бодлогогүй учраас энэ нийгмийн гажиг улам бүр ужгирч байна.
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл улс эх орондоо хийдгээ хийж, нийгэмдээ, төрдөө хувь нэмрээ оруулсан ахмадуудын асуудлыг хөндөж цуврал нийтлэл, сурвалжлага бэлтгэж байгаа юм. 
2040 он гэхэд манай улсын хүн амын 16 хувь нь ахмадууд байх судалгаа байна. Товчхондоо, 2010 онд 10:1 байсан настнуудын харьцаа 2040 он гэхэд 4:1 болох төлөвтэй байна. Одоо 200 орчим мянган ахмад бий.

Асуудлын цаана...

Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирж байгаа хүмүүсийн 10 орчим хувь нь ахмадууд эзэлж буй гэх судалгаа байна. 

Үр хүүхэд, хайртай дотнын хүмүүс ойр тойрныхон нь үгийг нь сонсохгүй орхидог. Бүгд д ажилтай төрөлтэйгөөрөө далайлган өндөр настай ижий, аав руугаа тэр бүр ярьдаггүй. Үнэн хэрэгтээ хүүхдүүдээ ярихыг битүүхэн хүлээж, утас чагнаж суугаа олон олон ахмадууд бий. Өнөөдөр ярьсангүй дээ, маргааш ярих байлгүй, амралтын өдрөөр хүрээд ирэх байх хэмээн горьдлого тээн өдөр өдрийн нарыг элээх дүр төрх өнөөгийн нийгмийн нийтлэг үзэгдэл болсоор уджээ. 
Үүнийг дахиад л дээр дурдсан хүн амзүйн бодлоготой холбож тайлбарлая. Өндөр хөгжилтэй улсууд ахмад настныг тэтгэвэрт гарахаас өмнө сургалтад хамруулдаг, сэтгэл зүйн зөвлөгөөг заавал өгдөг тогтсон жишигтэй. Манайд ийм бодлого бүү хэл хүүхэд, хөгшин хүний үгийг нохой хуцсан чинээ тоолгүй өнөөг хүрэв. Үр дүнд нь хань ижлээ алдсан, насаараа хөдөлмөрлөчихөөд гэнэт гэртээ суух, за тэгээд өвчин хуучнаасаа болоод сэтгэлзүйн дарамттай байгаа хөгшчүүл өдөр ирэх тусам нэмэгдсээр. Гавьяаны амралтад байгаа ч ахмадуудын 95 хувь хөдөлмөр эрхлэхийг хүсдэг гэх судалгаа байна. 
2012 оны байдлаар ахмад настанд зориулсан ахмадын хөгжлийн 112 танхим, ахмадын сувилал, ахмад настны нөхөн сэргээх 76 төв, 4 ордон үйл ажиллагаа явуулдаг данстай ч үйл ажиллагаа нь тогтмол биш, хамрах хүрээ бага, үйлчилгээний стандартын шаардлага хангадаг нь маш цөөхөн. Өнөө л төсөв хөрөнгө хүрэлцдэггүйтэй холбоотой. Ахмадын асуудалд төрөөс маш бага мөнгө төсөвлөдөг учраас энэ мэт дутагдалтай олон асуудал бий. Жишээ нь, Монголын хүн амын тал хувь нь төвлөрсөн нийслэлд гэхэд Ахмадын хөгжлийн төв байхгүй байна.
Засгийн газрын 2013 оны 185 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар “Ахмадын сан” байгуулж ажиллуулах журмыг баталсан ч түүний хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагад хангагддаггүй. Бүр ахмад настны кабинет, төв байгуулах санхүүгийн эх үүсвэр орон нутгийн жил бүрийн төсөвт тэр бүр тусгагддаггүй. Энэ нь ахмадууд өөрийгөө хөгжүүлэх, идэвхтэй амьдрах, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөлөөр хязгаарлагдаж байна хэмээн Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан илтгэлд дурджээ. 
Ахмадуудын сэтгэлзүйн асуудлыг энэ удаа хөндлөө. 10 өндөр настны найм нь ямар нэг өвчин эмгэгтэй байна. Тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн, тусламж үйлчилгээний гээд маш олон асуудал ахмадуудад, өнөөгийн нийгэмд дутагдалтай, хүнээр төлөөлүүлбэл хоосон араг яс төдийхөн байна. Дараагийн нийтлэлээр эдгээр асуудлыг цувралаар хөндөнө.

Үргэлжлэл бий.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. hyyhed garga hyntei suu geed baidag hymyyst handahad, gargasan hyyhed chini iimel bn shyy dee...olson munguu uurtuu zarchuulaad amia bodoj amidrah n ulziitei

    0 0 Хариу бичих
  2. Монгол улсад цөөхөн хэдэн ахмадууд байна тэд ихнэх нь соц нийгмийн үед үнэнч хөдөлмөрлөж хийдгээ хийсэн хүмүүс одоо энэ нийгэмд маш их хэцүү амьдарлаар амьдарч байна. төрөөс хамгийн түрүүнд арга хэмжээ авах халамж үзүүлэх хүмүүс ахмадууд тийм учраас тэтгэвэрийг яаралтай нэмэх тэтгэвэр авдаггүй ахмадуудад халамж өгөх хэрэгтэй байна даа Хэрэв хүрэлцээтэй тэтгэвэр халамж авдаг бол ингэж дарамтлуулж амьдарах уу Ахмадуудыг улсын байранд үнэгүй амьдруулах шаардлагатай байна даа

    0 0 Хариу бичих
  3. Эцэг эхээ зовоосон хүн өтөл насандаа хариугаа заавал хүртдэг.

    1 0 Хариу бичих
  4. Ardchilaliig dalimduulj heterhii ih erh edelj baigaa zaluusiin neg heseg ene bol eruul bus setgelgee mongol uls yalgaagui iim eruul bus humuusees bolj zovj baina Mongol uls ahmaduudaa hardaggui gevel unend oir bish niigemiin halamjiin bodlogo ihenhdee ahmaduudad chiglegddeg saindaa bish sanal avah zorilgoor 96onoos hoish zaluus songuuld mash idevhgui orson 96 onoos hoishih turiig ahmaduudiin songoson tur gehed helestehgui baih staashdaa ahmaduud bid uls oron ger bulee avarii gevel ur huuhed ach guchdaa anhaar songoltoo zuv hii mongoliin ireedui ta nariin gart bna Unegui budaa guril amidraliin une steniig unagaj bna!!!

    0 1 Хариу бичих
    • Юу солиороод бгаан бээ. Энд ачлалгүй үрийн тухай, адгууснаас дор сэтгэхүйтэй хүн сүгүүдийн тухай бичээд бна. Үнэгүй юм энд яриагүй бна.

      0 0