Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Маврикийг барсангүй

ОУХБХ-ны шигшээ багийн өдрийн хүрээнд Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр талбайдаа Африк тивийн Маврикийн шигшээтэй тоглоход зочин баг 2:0-ээр ялалт байгууллаа. Манай баг үндсэн цаг эхлээд дөнгөж дөрвөн минутад 11 метрийн торгуулийн цохилт авсан ч амжилтгүй болов. Энэ Монголын багийн гоол оруулах хамгийн том боломж байлаа. Эсрэг багийн хаалгач Жеан Луис энэ цохилтыг хааснаас ердөө ганцхан минутад сөрөг довтлогооноор Маврикийн багийн Жастин Жеан Стеве Жонатан эхний гоолыг оруулсан юм. Хоёр дахь гоолыг Аугустин Жеан Фабрайс 34 дэх минутад оруулснаар зочин багийн давамгайллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. чи хийхгүй бол би хийнэ гэдэг бичигдээгүй хууль үйлчиллээ

    0 0 Хариу бичих