Үнэгүй боловсролын өртөг өндөр

Яг өнөөдрөөс энэ намар нэгдүгээр ангид орох зургаан настнуудыг харъяа хороод нь бүртгэж эхэллээ. “Нэгдүгээр ангид орох хүүхдээ аль сургуульд өгөх вэ” гэсэн асуулт эцэг эхчүүдийн хувьд толгойны өвчин болох цаг ийнхүү ирлээ. Төлбөртэй хувийн сургуульд өгөх үү, эсвэл төлбөргүй улсын сургуульд өгөх үү. 

Улсын сургууль мэдээж төлбөргүй. Нийслэлийн сургуулийн хүртээмж муу учраас бага, дунд ангийн 224 бүлгийн 19677 сурагч гурван ээлжээр хичээллэж байна. Улсын сургуулийн нэг ангид суралцах хүүхдийн тоо аль хэдийн 50 хүрчихсэн. Эцэг эхчүүд “Улсын сургуулиудаас дөмөгхөн сургуульд нь өгье” хэмээн Нэгдүгээр болон 23 дугаар сургуульд яаж ийж байгаад оруулахыг хичээдэг. 

Нэгдүгээр сургуулийн хоёрдугаар ангид суралцдаг охины ээжтэй уулзаж ярилцахад "сургалтын чанар боломжийн ч гэлээ багш нарт нь илүү цагаар ажиллах болон давтлага өгөх боломж байхгүй. Давтлага авахаар болбол нэмэлт төлбөр төлдөг" гэж байлаа.

Агаар цэвэршүүлэгч худалдан авах, сургуулийн засварын мөнгө, тэмцээн уралдаан зохиох тохиолдолд хувцасны мөнгө гэхчлэн гарах зардлууд тасрахгүй. Хэрвээ хүүхдээ ямар нэг байдлаар бүжгийн болон хөгжмийн дугайланд хамруулах бол таны халааснаас мөнгө гарна. Хичээлийн бус цагаар харах хүнгүй бол өдөр өнжүүлэх бүлгийн төлбөр сард 250-300 мянган төгрөг. Нэг сурагчийг өдөр өнжүүлэхэд өгөх төлбөрийг л тооцоход л нэг хичээлийн жилд 2.7 сая төгрөг болно. Үүн дээр хүүхдийг сургууль болон өдөр өнжүүлэхэд хүргэж өгөх зардал нэмэгдэнэ. Хүүхдээ улсын сургуульд сургахад ийм хэмжээний зардал гарна гэсэн үг. Энэ зардлыг асуудал биш гэж тооцоод хүүхдээ улсын сургуульд сургалаа гэхэд 50 хүүхэд дунд суугаад хичээл бүрэн ойлгож онц сурна гэдэг эргэлзээтэй. Ийм нөхцөлд үнэхээр онц сурч байгаа хүүхдээр бахархахгүй байхын аргагүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Боловсролын үнэлгээний төвөөс явуулсан судалгаагаар “Юмны учир шалтгааныг харьцуулах чадвар 6-17 насанд сул байгаа” гэсэн үнэлгээг саяхан болсон Тогтвортой хөгжил ба Ерөнхий боловсрол чуулганд тавигдсан илтгэлд дурьдагдсаныг энд онцлов.

Улсын сургууль төлбөр гэдэг боловч эцэг эхчүүд дээрх бэрхшээлийг тооцоод хүүхдээ хувийн сургуульд өгөх хандлага нэгэнт тогтжээ. Улсын сургуулийн чанарыг сайжруулах үүрэгтэй энэ салбарын сайд ч энэхүү хандлагыг дагаж хүүхдээ хувийн сургуульд сургадаг байна. Тэрээр саяхан хэвлэл өгсөн ярилцлагадаа “Сургалт нь улсын сургуулиудаас илүү сайн болохоор хүүхдээ хувийн сургуульд сургадаг” хэмээн ярьсан юм. 

Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд л гэхэд бага, дунд боловсрол олгодог нийт 778 сургууль байгаагийн 133 нь хувийн өмчийнх байжээ. Энэ дунд жилийн төлбөр нь 2.8-3 сая төгрөгийн үнэтэй хувийн өмчийн сургууль олон байна. Тэдгээрт давтлага болон дугуйлангууд үнэгүй. Үнэгүй юу байхав, өгч байгаа төлбөрт нь багтаж байгаа хэрэг. Тэгэхээр үнэгүй гэх боловсролын өртгийг хэн нэгэнд, хаа нэгтэй бид төлж л яваа. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа “Боловсролыг мөнгөөр хэмжихгүй”, “Боловсролын үр дүн хожим, магадгүй олон арван жилийн дараа гардаг” гэсэн хэвшмэл ойлголттой зарим талаараа санал нийлж болох ч Монгол Улсын төсвийн зардлын таван төгрөг тутмын нэгийг зарж байгаа боловсролын салбар үр дүнтэй ажиллаж байна уу гэдгийг бид онцгой анхаарах ёстой” гэжээ. 

Судлаач А.Бат-Оргилын дээд сургууль дээр гаргасан ганцхан жишээг энд өгүүлье. Тэрээр судалгаандаа өөрийнхөө суралцсан Оокландын их сургуулийг (The University of Auckland) сонгоод тус сургуультай дэлхийн чансаанд ойролцоо, ялгаатай нь үнэ төлбөргүй Хэлсинкийн их сургуулийг сонгожээ. Тодруулбал, дэлхийн их, дээд сургуулиудын чансаагаар (QS World University Ranking, 2016) Оокландын их сургууль 82, Хэлсинкийн их сургууль 96-д жагсч байгаа. Сонгосон шалтгаан нь тус хоёр сургууль байршиж буй Шинэ Зеланд, Финлянд нь хүн ам, эдийн засаг гээд олон зүйлээрээ ойролцоо гэнэ. Үүнээс гадна Финлянд бол боловсролын системээрээ дэлхийд тэргүүлдэг, бас бүх төвшний сургалт нь үнэ төлбөргүй гэдгээрээ онцлогтой орон. Судлаач А.Бат-Оргилын бичсэнээр “Оокландын их сургууль 41 мянга гаруй оюутантай, 5000 орчим багш, ажилтантай юм байна. Үйл ажиллагааны нийт орлого нь 919 сая Шинэ Зеланд доллар. Үүний 300 орчим саяыг нь сургалтын төлбөрөөс, 112 саяыг судалгаанаас, 124 саяыг үйлчилгээнээс олсон бол үлдсэн хэсэг нь төрөөс гүйцэтгэлд суурилсан судалгааны тэтгэлэг, үндэстний цөөнх болон номхон далайн орны оюутнуудад зориулсан тэтгэлгийн, мөн компани аж ахуй нэгжийн хандив зэргээс бүрддэг байна. 2016 онд гарсан зардал нь нийтдээ 875 сая доллар байжээ. Зардлынх нь дийлэнхийг профессоруудын цалин хөлс эзэлсэн байна.

Харин Хэлсинкийн их сургууль 35 мянга гаруй оюутантай, 8100 орчим багш, ажилтантай. Хэлсинкийн их сургуулийн тайлангаас харахад 2016 онд 1205 сая доллар (Шинэ Зеланд доллараар)-ын орлого олжээ. Уг орлогын 91 хувь нь төрөөс татаас болон бусад хэлбэрээр орж ирсэн байна. Энэ хоёр сургуулийг харьцуулж харвал Оокландын их сургууль илүү олон оюутантай, цөөн тооны ажилтантай хэрнээ зардал багатай, мөн чансаагаараа илүү байгааг анзаарч болно. Үнэгүй боловсролын өртөг нь өндөр гэж энэ бололтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Batorgil guaitai yaj holbogdoh be.

    0 0 Хариу бичих
    • ) Auckland-iin ikh surguulid yamar shugmaar elseh be. Mongold zuuchildag baiguullaga bna uu

      0 0
  2. Analyse jaakhan dutmag khiisen yumuu daa. Delkhiin ikh surguuliidiin ranking gargakhad yanz buurin uzuuleltuud tavikh kheregtei boldog. Jishee ni QS World University Ranking gargakhad daraakh 6 shalguur tavigddag buguud, ene shalguuruud ezsiin unelgeeg khiikhed khedii khemjeegeer khichneen khuviaar nuluulukhiig uridchilan togtoodog. Ene ni ene QS rankingiin khuvid daraakh baidaltai baina: - Academic Reputation (40%) - Employer Reputation (10%) - Faculty/Student Ratio (20%) - Citations per faculty(20%) - International Faculty Ratio (5%) - International Student Ratio (5%) Auckland-iin ikh surguul angli khel deer khicheelee yavuuldag tul, medeej khereg International gedeg deer undur onoo avakh ni oilgomjtoi. Academic bas employer reputation bas ikh dutmag. 70000 khunees ta ene surguuliin talaar yuu gej bodoj baina gej asuuna. Medeej khereg Helsinki-giin ikh surguulid gollon finland khumuus surakh ni iluu uchir Yapon esvel Mongol khunees asuuval ter surguuliin talaar yuu gej khelekhee medekhgui l baij taarna. Asuusan ajil olgogchdiin khuvid ch gesen ter. Delkhii deerkh bukh ajil olgogch Helsikigiin ikh surguuliig medekhgui baikh ni medeej khereg. Citation arai naidvartai ch bas l dutmag uchir ni buruu sudalgaa yavuulsan khunii sudalgaag durdaj ene khun buruu sudalgaa yavuulsan baina gej khelekh yavdal ch baidag. Er ni bi yuu gej khelekh geed baigaa yum bee gekhleer ene met rating-eer ikh surguuliuudiig kharizuulj ter ni sain muu gej khelekh ni khezuu. Manaikhaas gadaad surakh khuseltei khumuus medeej khereg ranking deer undeslej surguulia songokh ni zag khemnej, suuld ajild orokhod bas delkhiin nomer ted surguulid sursan gej khelekhed l khereg bolj magad. Uchir ni Mongold ali gadaadiin surguuli sain muug medej khelj chadakhgui. Unekheer sain surguulid surj medleg old avyaa gej bodvol ter orniikh ni khunees, ter surguulid sursan oyuutnuudaas, mun ikh surguulid sudalgaa yavuulj baigaa khumuusees l asuukh kheregtei. Deer ni uuriin khicheel zutgel ikh khereg bolokh ni garzaagui. Yamar ch sain surguulid suraad, uuruu khicheel zutgelgui, tolgoinii tuvshin khurekhgui bol mundag mergejilten bolokh ni khezuu l dee.

    0 0 Хариу бичих