Хамгийн согтуу жолоочийг барив

Х.Батсайхан


Германы Кельн хотын замын цагдаагийн газар согтолтын хэмжээгээр дэд амжилт тогтоосон жолоочийг замын хөдөлгөөнд оролцож байхад нь саатуулжээ. Гэмт этгээдийг өнгөрсөн ням гаригийн өглөө эрт төв зам дээрээс саатуулсан байна. Цусан дахь алкоголийг хэмжиж үзэхэд 4.2 промиль зааж байжээ.

45 настай тэрхүү жолооч “итгэлгүй” явдлаараа цагдаагийн анхаарлыг татжээ. Ингээд дөхөж очиход машинаа тун ч болгоомжтой зогсоогоод бууж, явган явж эхэлсэн байна. Энэ үед нь л түүнийг гүн согтолттой байгааг мэджээ. 4.2 промиль алкоголь цуснаас илэрнэ гэдэг бол амьсгал боогдох, зүрх зогсох, улмаар үхэх аюултай хэмжээ юм байна.

Германд цусан дахь алкоголийн хэмжээ 0.5 хүртэл хэмжээнд байвал жолоо барихыг зөвшөөрдөг юм байна. Хэрвээ энэ хуулийг зөрчвөл мөнгөн торгууль ногдуулах, жолоо барих эрхийг нэг сараас хэдэн жилээр хасдаг аж. Алкоголийн хэмжээ 1,1-ээс хэтэрсэн тохиолдолд хорих арга хэмжээ ч авч болдог ажээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)