Ундны усгүй болж мөхөх аюулд орсон улсууд

Манай дэлхийн гадаргуугийн 70 хувийг ус эзэлдэг ч ууж болохуйц цэнгэг ус нь дөнгөж 2,5 хувийг эзэлдэг. Гэвч үүний ихэнх нь мөс, цас хэлбэрээр оршиж 0,25 хувь нь л шууд ашиглах боломжтой байдалд байдаг юм.

Хүн төрөлхтөн өсөж олшрохын хэрээр энэ хязгаарлагдмал нөөц хүрэлцэхээ больж, эхнээсээ ундны усгүй болж эхлээд байна. ӨАБНУ-ын хууль тогтоох засаглалын нийслэл /ӨАБНУ гурван нийслэлтэй. Претория засаг захиргааны, Блумфонтейн Шүүх засаглалын нийслэл гэж явдаг/ Кейптаун хот ундны усны нөөцгүй болсон явдал бол хамгийн сүүлийн жишээ юм. Ундны усны хомсдолд орсон улс, хотуудын тухай мэдээллийг хүргэж байна.

Тувалу Улс

Номхон далайн Тувалу арал улс 2011 онд ундны усны нөөцгүй болж, онц байдал зарласан юм. Олон жижиг  арлаас тогтдог энэ арлын улсын нийслэлд ундны усны хомсдол нүүрлэж, эдүгээ Европын Холбоо, Шинэ Зеландаас илгээдэг тусламжийн усаар амьдарч байна. Дэлхийн хамгийн нам дор газар оршдог Тувалу ердөө 11,000 хүн амтай бөгөөд нийслэл Фунафутид тэн хагас нь амьдардаг байна.

Токелау улс

Тувалу ундны усгүй болсноос долоо хоногийн дараа буюу 2011 оны аравдугаар сард Токелау улс ундны усны хомсдлоос үүдэн онцгой байдал зарлалаа. Эдгээр арлуудын хөрсний давхарга, байгалийн тогтоц нь ижил учир Токелау улс ийнхүү шуурхай арга хэмжээ авсан байна.

Кейптаун хот

ӨАБНУ-ын нийслэл Кейптаун хот ундны усны хомсдлоос болж, цаашид өргөжин хөгжих ямар ч боломжгүй болжээ. Орон нутгийн захиргаа хотын иргэддээ энэ талаар хангалттай ухуулга сурталчилгаа хийдэг учир кейптаунчууд хэмнэлтийн горимдоо аль хэдийнэ дассан байна. Харин гаднаас ирж байгаа жуулчид хайран усыг нь хамаагүй хэрэглэчих гээд байдаг учир усаа ариг гамтай хэрэглэхийг сануулсан анхааруулгыг хаа сайгүй хаджээ. Кейптаун хот ундны усны хомсдолд орсон учраас цаашдаа өргөжих ямар ч боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрөх болжээ. 

Газа хот

Газа хотод ундны усны хомсдлоос болж тахал өвчин дэгдэх эрсдэл нүүрлээд байна. Учир нь тус хотын иргэд бохир ус ундандаа хэрэглэхэд хүрч, олон хүн, ялангуяа хүүхдүүд гэдэсний өвчнөөр өвдөж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)