Алина Загитова богино үзүүлбэрт тэргүүлж чадсангүй

Х.Батсайхан


Уран гулгалтын энэ оны ДАШТ Италийн Милан хотод болж байна. Өнөөдөр болсон эмэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэрийн тэмцээнд олимпийн аварга, ОХУ-ын тамирчин Алина Загитова ялагдал хүлээлээ. Италийн тамирчин Каролина Костнер 80.27 (41.30+38.97) оноогоор тэргүүлсэн байна.

Алина Загитова 79.51 (42.51+37.00) оноогоор хоёрдугаарт оржээ. Японы Сатоко Мияхара 74.36 (37.79+36.57), Пёнчаны олимпийн хүрэл медальт, Канадын Кейтлин Осмонд 72.73 (36.53+36.20) оноогоор гурав, дөрөвдүгээрт бичигдсэн байна.

Тэмцээний дүн чөлөөт үзүүлбэрийн дараа тодрох бөгөөд А.Загитова сайн гүйцэтгэвэл түрүүлэх бүрэн боломжтой юм.    

Спортын хос /Богино үзүүлбэр

1. Алена Савченко / Брюно Массо (Герман) — 82,98,
2. Евгения Морозова / Владимир Морозов (ОХУ) — 81,29,
3. Ванесса Жеймс / Морган Сипре (Франц) — 75,32

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)