Д.Лүндээжанцан, Л.Болд, Б.Энх-Амгалан нар ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглажээ

Т.Магнай


ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөл, Төрийн Думын урилгаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар энэ сарын 17-18-нд Москва хотноо ажиллаж, тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахын зэрэгцээ Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.И.Косачёвтай уулжээ. Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхийн 100 гаруй орны парламентын төлөөлөгчид ажиглаж байгаа бөгөөд манай төлөөлөгчдийг Холбооны зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.И.Косачёв хүлээн авч уулзав. Тэрээр тус улсын Төрийн Думын урилгыг хүлээн авч ирсэн УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлээд, сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгсөн байна. Түүнчлэн Монгол-Оросын парламентын уламжлалт найрсаг харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд хоёр орны парламент чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, энэ оны зургадугаар сарын 4-5-нд Москва хотноо болох парламентын засаглалын хөгжлийн асуудлаарх олон улсын форумд Монголын талаас төлөөлөгч оролцохыг урьсан ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга В.Володины урилгыг гардуулав. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думаас тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах урилга ирүүлсэнд болон ноён К.И.Косачёвыг их ажлын ачааллын хажуугаар цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, Москва хотноо болох парламентын засаглалын хөгжлийн асуудлаарх олон улсын форумд УИХ-аас төлөөлөгч оролцуулахаар төлөвлөж буйгаа мэдээлжээ.

УИХ-ын төлөөлөгчид гуравдугаар сарын 18-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтийн үйл ажиллагааг Москва хотын Арбат дүүргийн санал хураах нэгдүгээр хэсэг, хаалтын үйл ажиллагааг санал хураах дөрөвдүгээр хэсэг дээр тус тус очиж ажигласан бөгөөд Москва хотын захын  Коньково дүүргийн санал хураах 2224 дүгээр хэсэгт зочилж, санал хураах үйл явцтай танилцсан байна. Улмаар гуравдугаар сарын 18-ны орой санал хураах хугацаа дууссаны дараа ОХУ-ын Сонгуулийн төв комисс /СТК/-ын Мэдээллийн төвд зочилж, орон даяар санал хураалтын явцыг харуулсан дэлгэцийн нэгдсэн мэдээлэлтэй танилцан, санал хураалтын урьдчилсан дүнгийн талаар СТК-ын дарга Э.Памфиловагийн хийсэн хэвлэлийн бага хуралд оролцжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Манайх сонгуулийг огт хийж чаддаггүй улс юм байна.Хойд урд 2 хөршөөсөө суралцмаар юм даа

    0 0 Хариу бичих
  2. МАН АН ны нөхдүүдээ сонгуулийг ингэж хийдэг юм.Сонгуулийн байрны гадаа хүмүүсийн саналыг худалдаж авч байгаа асуудал байхгүй байгаа биз дээ.Путин сонгуулийн сурталчилгаа огт хийгээгүй байж 76% ийн санал яагаад авсан гэж бодож байна.Тэр бол жинхэнэ удирдагч учраас ард түмэн сонгож байна.Манайх шиг хар пиаргүй байгаа биз дээ.

    0 0 Хариу бичих
  3. Орос шиг бай Сонгуулна будилахгшй байгаа биз дээ Хүн царцаа гэж мэлэхгшй бөйгаа бз дээ Дахин санал хураалт авахгүй байгаа биз дээ Орос шиг л бай л даа В ПУТИН ДЭЭ БАЯР ХҮРГИЙ МУНДАГ БАС ИЛҮҮ БАЙЛАА

    0 0 Хариу бичих
  4. Крымд оччогүй нь их юм. Тэгсэн бол өдийд Украйны хилийг хууль бусаар зөрчсөн гэх нэрийдлээр санкцид орчих байсан.

    1 0 Хариу бичих