Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг аль аймагт хамгийн их олгосон бэ?

Т.Магнай


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас энэ сард гаргасан статистик мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 3326 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Үүний 1630 нь ашиглалтын, 1696 нь хайгуулын тусгай зөвшөөрөл ажээ. Нутаг дэвсгэрт нь хамгийн их тусгай зөвшөөрөл олгосон аймгуудыг жагсаавал, Төв аймагт 455, Дорноговьд 413, Хэнтийд 259 Өмнөговьд 224, Сэлэнгэд 198 тусгай зөвшөөрөл олгожээ. Харин хамгийн бага тусгай зөвшөөрөлтэй аймаг нь Орхон (9), Говьсүмбэр (17), Архангай (36) юм байна. Гэхдээ зарим тусгай зөвшөөрлийн талбай нь нэгээс дээш аймгийн хилийг дамнасан учраас тухайн аймаг тус бүрийн тоон дээр нэмэгдэж байгааг Ашигт малтмал, газрын тосны газар онцолжээ.

Сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрлийн тоо болон Монгол Улсын нийт газар нутгийн хэмжээнд эзлэх тусгай зөвшөөрөлтэй талбайн хэмжээ хэрхэн хэлбэлзсэнийг дараахь графикаас харна уу.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)