"Мерседес 2018" уралдааны улирлын төсөв 555 сая доллар

Ш.Самбуу


"Формула-1"-ийн 2018 оны уралдааны улиралд зарцуулах багуудын төсөв тодорхой болсныг Германы "Auto Bild" хэвлэл  нийтэлжээ. Улирлын хамгийн их төсвийн эзэн нь Зохион бүтээгчдийн цомын өнөөгийн эзэн "Мерседес" болж байна. Хөдөлгүүр бүтээх зарлагыг оруулаад тэд энэ жилд 555 сая доллар зарцуулна. Хоёрдугаарт байгаа "Феррари" 530 сая гаруй долларын төсөвтэй байна. 

"Ред Булл" энэ жилдээ 431 саяыг зарцуулах бөгөөд гэхдээ "Рено" багаар үйлчлүүлэгч болж байгаа. "Альфа Ромео" гэсэн шинэ ивээн тэтгэгчтэй болсон "Заубер", дахин нэг шинэ орос нисгэгч Сергей Сироткиныг авсан  "Уильямс" багтай адилхан 166 саяын төсөвтэй байна.
Жагсаалтыг "Хаас" ба "Форс Энэтхэг" багууд хааж байгаа ба тэдний төсөв 135 сая доллараас арай илүү гэнэ.

Формула-1 багуудын 2018 оны улирлын төсөв (ойролцоогоор)

"Мерседес" — $ 555 сая
"Феррари" — $ 530 сая
"Ред Булл" — $ 431 сая
"Макларен" — $ 308 сая

"Рено" — $ 346 сая

"Заубер" — $ 166 сая 

"Уильямс" — $ 166 сая 
"Торо Россо" — $ 154 сая 
"Хаас" — $ 135 сая 
"Форс Энэтхэг" — $ 135 сая

 "Феррари" ирээдүйд "Формула-1"-ээс  гарч магадгүй

"Феррари" багийн тэргүүн Сержио Маркьонне мэдэгдэхдээ, итали авто үйлдвэрлэгч "Формула-1" уралдааныг орхин Америкийн "Индикар" гэх уралдааны цувралд шилжиж магадгүй гэж хэлснийг "Speedweek" сонин мэдээлэв.

"Феррари"  багт  Америкийн уралдаануудад оролцож байсан  баялаг түүх бий. Яагаад бид "Индикар"-т уралдаж болохгүй гэж? Бид энэ боломжийг  сайтар судлан тунгаан бодно гэж  Маркьонне хэлээд энэ асуудлыг хэзээ шийдэх талаар чимээгүй өнгөрлөө.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)