ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Гуравдугаар сарын 22

Жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг Дэлхийн усны буюу усны нөөцийн өдөр болгон тэмдэглэдэг. Хүрээлэн буй орчны хамгаалал ба хөгжлийн асуудлаар (ЮНСЕД) Рио-де-Жанейро хотноо 1992  онд болсон Бага хурал дээр энэ санаачилга анх гарчээ. Ус хүн төрөлхтөнд  маш чухал. Дэлхийн гадаргын 70 хувь нь усаар бүрхэгдсэн ч түүний 97,5 хувь нь давстай ус ба үлдсэн 2,5 хувь нь ундны ус юм. Нийт усны 68,7 хувь нь хөлдсөн мөсөн гол ба уулын мөсөн малгай болдог. Бүх усны зөвхөн нэг хувь нь хүнд хүртээмжтэй. ХХ зуунд хүн төрөлхтний усны хэрэглээ зургаа дахин нэмэгдсэн байна.

1508 - Арагоны хаан II Фердинанд Испанийн эзэнт гүрний ахлах газар зүйчээр Америго Веспуччийг томилов.

1630 - Массачусетийн хошууны колонийн захиргаа хөзөр, шоо, хөзрийн ширээ зэргийг хууль бус гэж үзэв.
1713 - Хойд Каролина мужийг Европын орнууд хуваан захирах болжээ.
1739 - Ираны хаан Надер Шах Энэтхэгийн Дели хотыг эзлэн түрэмгийлж улмаар олон арван үнэт эрдэнэ, Пикокын титэм зэргийг хулгайлан одов.
1784 - Тайландын Ват Фра Каев хотод Маргад эрдэнийн Будда бурханыг шилжүүлэн байршуулж, аравнайлжээ.
1871 - Хойд Каролина мужийн амбан захирагч Уиллиам Вудс Холденг албан тушаалаас нь огцруулав. Ингэснээр АНУ-ын засаг захиргаа удирдлагын нэгжийн түүхэнд анх удаа хугацаанаасаа өмнө огцорсон захирагч болсон байна.
1872 - Аливаа нэгэн ажил, албан тушаал хүйсийн тэнцвэрийг хуульчилсан АНУ-ын анхны мужаар Иллинойс муж тодорчээ.
1894 - Хоккейн спортын түүхэнд Стенлийн цомын төлөөх анхны плей-оффын тоглолт эхлэв.
1916 - Хятадын түүхэн дэх сүүлчийн эзэн хаан Юань Шикай эрх ямбаасаа татгалзаж, Бүгд найрамдах Хятад улс шинээр эмхлэгдэн байгуулагджээ.
1942 - Дэлхийн II дайн: Британийн эзэн хааны тэнгисийн цэрэг Италийн цэргийн эсрэг Газар дундын тэнгист хоёр дахь тулаанаа эхлүүлжээ.
1943 - Дэлхийн II дайн: Одоогийн Беларусын Хатынь тосгоныг Германы цэргүүд галдан шатаав.
1945 - Египетийн нийслэл Кайр хотод Арабын лиг байгуулагджээ.
1960 - Лазерын туяаны анхны патентыг Артур Леонард Шавлоу, Чарльз Хард Таунес нар авав.
1972 - АНУ-ын Конгресс Хүний эрхийн тэгш байдлын тухай хуулийг соёрхон баталж, улмаар АНУ-ын бүх муж даяар хэрэгжүүлэхээр болжээ.

1981 - Монгол-Зөвлөлтийн хамтарсан "Союз-39" сансрын нислэгээр  Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн дэлхийн 101 дахь, Азийн хоёр дахь, Монголын анхны болоод цорын ганц  хүн болов. Монгол хүн сансарт нисч, Монгол Улс олон улсны "Интеркосмос" хөтөлбөрт оролцон сансар судлалд хувь нэмрээ оруулж эхэлсний 37 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байжээ.
 
1982 - АНУ-ын сансар судлалын "Шаттл" хөлгийн гурав дахь нислэгээр "Колумбиа" хөлөг хөөрчээ.
1992 - Албани улсад сонгууль болж Албанийн коммунист нам ялагдал хүлээж, Ардчилсан нам ялалт байгуулжээ. Ингэснээр тус улсад коммунизм нуран унасан юм.
1993 - Компьютерийн технологийн "Интел" корпораци "Пентиум" чипийн анхныхыг худалдаанд гаргав. Анхны "Пентиум" 60 мегагерцын хурдтай, 100+ дүрсний үзүүлэлттэй, 64 байтын багтаамжтай байжээ.
1997 - Дэлхийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 нас 9 сартай Тара Лапински түрүүлж тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ.
2004 - Израилийн нисэх хүчин Газын зурваст агаарын цохилт өгөн Палестины ХАМАС бүлэглэлийг үндэслэн байгуулагч Ахмед Ясин, хоёр бие хамгаалагч, бусад энгийн иргэдийг хөнөөжээ.
2013 - Тайландын Бен Ме дэх Мьянмарын дүрвэгсдийн түр лагерьт гал гарч 37 хүн амиа алдан, 200 хүн гэмтэж, бэртэв.
2016 - Бельгийн нисэх буудал болон Маелбик/Маальбекын метроны буудалд цуврал дэлбэрэлт болсоны улмаас 32 хүн амиа алдан, 316 хүн шархаджээ.
2017 - Их Британийн нийслэл Лондон хотын Парламентын ордны гадаа террорист халдлага болж дөрвөн хүн амиа алдаж, 20 хүн шархдав.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)