Абелийн шагнал хүртэх математикчийг нэрлэлээ

Ш.Самбуу


Тоочдын хамгийн нэр хүндтэй Абелийн шагналыг энэ жилд Канадын математикч Роберт Ленглендст олгохоор болжээ. Олон улсын тоочдын холбоо ба Европын тоочдын нийгэмлэгийн энэхүү шийдвэрийн талаар Норвегийн шинжлэх ухаан, уран зохиолын академийн ерөнхийлөгч Оле Сейерстед зарласныг шагналын сангийн сайт мэдээлэв.

“Төсөөллийн онолыг  тооны онолтой холбосон  зөнч хөтөлбөрийг” зохиосон тул Ленглендс  энэ  шагналыг хүртэхээр болсон байна. Эрдэмтний хөтөлбөр нь өмнө нь холбогдолгүй гэж байсан тооны онол ба зохицлын анализ гэсэн хоёр салбарын гүнзгий холбоог санал болголоо гэж сайтын мэдээнд тэмдэглэжээ.

Ленглендс Британийн Колумбийн Нью-Вестминстер хотноо 1936 онд төржээ. Британийн Колумбийн Их сургуулийг бакалаврын зэрэгтэйгээр 1957 онд дүүргээд магистраа дараагийн жилд нь хамгаалсан байна. Докторын диссертацийг Йелийн их сургуульд 1960 онд хамгаалжээ. Ленглендс одоо Нью-Жерси мужийн Принстон дахь Ирээдүй судалгааны хүрээлэнгийн профессор ажээ. Уг шагналыг 2018 оны тавдугаар сарын 22-нд Осло хотноо гардуулна. Шагналын хэмжээ нь 715 мянган доллар бөгөөд 2003 оноос хойш гардуулж иржээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)