Эрчүүд Орост, бүсгүйчүүд Японд бэлтгэлд хамрагдаж байна

Б.Тайван


Монголын чөлөөт бөхийн холбооны эрэгтэйчүүдийн шигшээ баг ОХУ-ын багтай 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр Сочи хотыг зорилоо. Монголын багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн, Н.Золбоо, Б.Батмагнай, Ө.Батзул, Т.Тулга, М.Лхагвагэрэл гэсэн долоон тамирчин үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батзоригийн хамт Хар далайн эргийг зорьсон юм. Хойд хөршийн бөхчүүд тавдугаар сарын эхээр Капсийск хотод насанд хүрэгчдийн ЕАШТ-ийг хүлээн авна. Нутагтаа болох Европын аваргад өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд манай эрэгтэй бөхчүүдийг онцгойлон урьжээ. Харин хэдхэн хоногийн өмнө Японд болсон дэлхийн цомд оролцсон манай эмэгтэй шигшээ багийнхан тус улсад хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)