Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагаас "Монголын геологи хайгуул-2018" чуулган "Корпорайт конвешн" төвд эхэлнэ 

09:00 цагт "Туушин" зочид буудалд "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-д санал авах хэлэлцүүлэг болно. 

10:00 цагт Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанкинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. 

10:00 цагаас Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилго бүхий хэвлэлийн бага хурлыг БОАЖЯ-ны “Хаан” танхимд болно.

10:00 цагт “МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Төрийн ордны А танхимд эхэлнэ. 

11:00 цагаас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангаас “Ногоон тууз” аяны нээлтийг хийнэ.

11:00 цагаас С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарын прокуророос ирсэн албан ёсны хариуг "Нэг цонх" клубын залуучууд танилцуулж мэдээлэл хийнэ.
11:30 цагаас МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар оюутолгойн гэрээний талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Улсын Ерөнхий прокурорын газрын 3 давхрын хурлын заланд Азийн сан, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утасыг танилцуулах ажиллагаа болно. 

14:00 цагт "ГҮҮД НЭЙБОРС" ОУТББ -с НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВД шүдний рентген аппарат хандивлана.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)