УИХ-ын даргаас Д.Гантулга гишүүнийг дахиж томилолтоор явуулахгүй байхыг хүсчээ

Т.Магнай


Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан ч томилолттой гэх шалтгаанаар тогтоолтойгоо танилцахгүй байгаа талаар мэдээлж байсан. Тэрээр одоо ч тогтоолтойгоо танилцаагүй байгаа ажээ. Тиймээс хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн түүнийг тогтоолтой нь танилцуулахад дэмжлэг үзүүлж өгөхийг хүсч УИХ-ын дарга, дэд дарга болон УИХ-ын Тамгын газрын дарга нарт албан бичиг илгээжээ.

Тэрээр энэ тухай "Д.Гантулга гишүүнийг 2018 оны хоёрдугаар сарын 1-нд яллагдагчаар татаад, тогтоолыг нь танилцуулах гэж олон удаа мэдэгдэх хуудаc хүргүүлж байгаа боловч очихгүй байгаа. Хуулиар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоолтой танилцахаар ирээгүй, мэдэгдэх хуудас хүлээн авахаас татгалзсан тохиолдолд прокурорын саналыг үндэслэн шүүхээс баривчлах шийдвэр гаргадаг. Прокурор хүсэлтээ өгсөн ч шүүх баривчлахаас татгалзсан. Учир нь, хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн. Тэр шалтгаан нь гадаад, дотоодод томилолт. Энэ бүхэн бол Нийслэлийн прокурорын газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд ил болгочихсон мэдээлэл. Нэгэнт ил болсон мэдээллийг би энд бичсэнээрээ шалгагдаж байгаа хэргийн нууцлалыг ил болгосон асуудалд орохгүй. Гол асуудал бол энэ хүн яагаад хоёр сарын хугацаанд байнга томилолттой байгаад байгаа юм бэ гэдэгт байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсгүүдэд зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг сэжигтэнд танилцуулсны дараа яллагдагчийнх нь хувьд мэдүүлэг авах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид хууль тогтоомжийн дагуу үргэлжлэх ёстой. Гэтэл томилолтоор явж байна гээд тогтоолтой танилцахгүй болохоор хэргийн ажиллагаа гацчихаад байна.

УИХ-ын даргын 2013 оны нэгдүгээр сарын 17-ны 10 тоот захирамжаар батлагдсан УИХ-ын гишүүн гадаадад явахад мөрдөх журам гэж байдаг. Тэнд зааснаар гишүүн томилолтоор явах бол багадаа тав хоногийн өмнө мэдэгдэж дарга нараасаа зөвшөөрөл авах ёстой. Ингэхээр асуудал шийдэгдэхэд тодорхой хугацаа шаардагдана. Зөвшөөрөл өгөх эсэхээ шийдэхийн тулд харгалзан үзэх шаардлагатай хэд хэдэн нөхцөлүүд байдаг. Тэдгээрийн нэг нь тухайн УИХ-ын гишүүний гадаадад явсан байдал юм. Өөрөөр хэлбэл, нэг гишүүн байнга л томилолтоор яваад байж болохгүй. Хичнээн их явдаг зэргийг харгалзан үздэг. Тэгэхээр дээрх дарга нараас асуунгаа хүсч байгаа зүйл бол "Д.Гантулга гишүүн яагаад богино хугацаанд олон удаа томилолтоор яваад байгаа юм бэ?" гэдэг асуулт. Хэрэг шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлэхийн тулд энэ хүнийг тогтоолтой нь танилцуулмаар байна. Танилцахгүй болохоор хохирогчийн эрхийг хамгаалах асуудал удаашраад байна. Өмгөөлөгчид бид үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахын тулд та бүхэнд хандахаас аргагүй болоод байна аа. Үндсэн хуульд хүн бүр эрх тэгш, хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасаар байхад гишүүний халдашгүй байдалд нь ч хамаарахгүй зүйл дээр яагаад хэргийг удаашруулах нөхцөл байдалд хүргээд байгаа юм бэ. Д.Гантулга гишүүнийг одоо гадаадаас ирэхээр нь ядаж тогтоолтойгоо танилцах боломжит хугацаанд дахиж битгий томилолтоор явуулаач ээ" гэжээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. zalyy xvniig balbaxaa bolioch

    0 0 Хариу бичих
  2. Гадаадад яаж хучин хийдэг талаар туршлага судалж яваа юм байлгуй дээ

    1 0 Хариу бичих
  3. МАНгийн хулгайчууд хүүхэн хүчиндчихээд зүгээр явж болдог юмуу

    2 0 Хариу бичих
  4. Гаагаа хүүхэн хүчиндээд томилолт аваад яваад байгаа юм чинь ард иргэд нь хүчин аллага хүчирхийлэл үйлдэхгүй яахав. Саяны ой 8 сартай хүүг хүчинддэг гарыг хардаа. Та нар хүчин хийж байгаа юм чинь бид ч хүчин хийнэ гээд барьцаж байна.

    0 0 Хариу бичих
  5. ulsiin ih hurliin gishuun buren erhiinhee hureend tomiloltoor yavah erhend haldah gd bgaam bna l daa. Umguulugchiin huselteer gishuunii tomiloltiig hyazgaarlah n huuli zurchij bgaa uildel bolno.Budaach budaach gheer sahalaa budav gegch boloh n shg dee ene Mergen jaraahai

    0 0 Хариу бичих
    • Хаха наад журмаа уншчихаач эсвэл уншаад ойлгодоггүй юм уу. Нэг гишүүн олон удаа томилолтоор явж болохгүй тухай байна. Тэрийг зөрчөөд байна. Томилолтоор явахыг хязгаарлана гээд заачихаад байхад тэрийг нь мөрдөхөөр хууль зөрчсөн болох уу. Хууль биелүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл үү. Логиктой яриарай. Мэддэг юмаа л ярьж бай. Боловсролгүйгээ гайхуулаад бөгс долоогч чинь

      3 0
  6. ямар новшийн төртэй юм бэ бид ямар нийгэмд амьдраад байнаа.

    0 0 Хариу бичих
  7. Жирийн иргэн ингэсэн бол яах бол

    1 0 Хариу бичих