Борис Жонсон: ОХУ С.Скрипалийг сонгуультай холбоотойгоор хөнөөсөн

Х.Батсайхан


Их Британийн талд тагнуул хийдэг байсан нь илчлэгдэж, улмаар солилцоогоор Англид очин амьдарч байгаад бусдад хорлогдсон С.Скрипалийн хувь заяа хэрхсэн нь бүрхэг байна. Түүнийг охин Юлия Скрипалийн хамт хордуулсан байхыг энэ сарын 5-ны өдөр олж, эмнэлэгт хүргэснээс хойш ухаан ороогүй гэгдэж байсан юм. Гэтэл Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон энэ хэргийн талаар нийтлэл бичиж, тэрхүү нийтлэлдээ “аллага” гэсэн үг ашиглажээ. Тэрээр “Сонгуулийн үеэр С.Скрипаль В.Путины талаар сөрөг мэдээлэл түгээх магадлалтай байсан учир Кремлиэс үүрэг өгөн хөнөөсөн” гэсэн утгыг уг нийтлэлдээ гаргасан байсан юм.

Оросын хэвлэлүүдэд гарч байгаа мэдээллээс үзвэл хордуулагдсан гэх эцэг, охин хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон аж. Тэднийг үл мэдэгдэх газар руу авч явсан, магадгүй аль хэдийнэ амьсгал хураасан байх магадлалтай гэсэн таамгийг дэвшүүлж байгаа юм. Энэ таамгийг Б.Жонсоны нийтлэл баталчих шиг болов. С.Скрипаль ухаан оролгүй байсаар нас барсан тухай мэдээ удахгүй олон улсын агентлагуудаар цацагдах биз ээ гэсэн таамгийг Оросын хэвлэлүүдэд бичиж байна.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)