Доналд Трампын эхнэр салах өргөдлөө өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү “бага” Доналд Трампын эхнэр Ванесса Хэйдон-Трамп нөхрөөсөө салах өргөдлөө шүүхэд өгчээ. Жүжигчин, загвар өмсөгч асан Ванесса Трамп, Ерөнхийлөгчийн хүү Доналд Трамп нарын гэр бүлийг салгах эсэх асуудлыг Нью Йорк мужийн Манхэттэн дүүргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэх аж.

Тэрээр Доналдтай 12 жил ханилан суусан юм байна. Мөн өргөдөлдөө таван хүүхэддээ зориулж тэтгэмж авахгүй, эд хөрөнгө хуваах талаар ч асуудалгүй, гагцхүү гэр бүлийн баталгааг хурдхан цуцалж өгөхийг хүссэн гэж бичсэн байжээ.

"Бага" Доналд Трамп

Доналд Трампын анхны эхнэр Ивана Трампаас төрсөн хүү “бага” Доналд Трамп эцгийнхээ үүсгэн байгуулсан компанид дэд ерөнхийлөгчийн алба хашихын зэрэгцээ Нью Йорк, Шотландын Абердинд төсөл хэрэгжүүлдэг аж. "International Business Times" түүний хөрөнгийг 2017 онд “Дор хаяж 150 сая ам.доллар” гэж үнэлж байжээ. Харин эцэг Доналд Трампын хөрөнгийг 3.1 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэж байв.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)