“Алтан гадас-10” олон улсын хүүхдийн урлагийн наадам Улаанбаатар хотноо зохиогдоно

Соёлын Аялал Жуулчлалын Олон Улсын Нийгэмлэг Олон улсын хүүхдийн "Алтан гадас " урлагийн их наадмыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Хүүхдийн Ордон, Олон улсын найрамдал зусланд хийх гэж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. 

2008 оноос хойш зохион байгуулагдсан тус наадамд ОХУ, Буриад, Эрхүү, Алс Дорнод байгалийн бүсийн 50 сургуулийн 3000 гаруй багш сурагчид, Монголын 20 орчим сургуулийн 1500 гаруй багш сурагчид оролцсон бөгөөд энэ удаагийн наадамд гаднын 400 гаруй сурагч хүрэлцэн ирж оролцох аж.

Хэвлэлийн хурлын үеэр Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд “Алтан гадас-10” уралдаан зохион байгуулагдах нь Хүүхдүүдийн ур чадвар, оюун ухаан, авьяас билэг, мэдлэг чадварыг дээшлүүлэхэд их том алхам болж байна. Энх тайван амар амгалан байхыг үндэс нь бие биенээ ойлгох, таних мэдэх явдал. Үүнийг урлаг, аялал жуулчлалаар дамжуулан олж авах нь хамгийн өндөр ач холбогдолтой. Хүүхдийг багаас нь эхлэн үндэс угсаа, түүх соёлтой танилцуулж байгаа нь энэ уралдааны хамгийн авууштай зүйл юм” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Амжилт хүсье

    0 0 Хариу бичих