Селена Гомес Жастин Биберийн хүүхдийг төрүүлэхийг хүсчээ

Өсвөр үеийнхний дунд од болон гялалзаж байгаа хоёр дуучин Селена Гомес Жастин Биберээс салаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч сэтгүүлчид тэднийг холбож бичдэг нь хэвээрээ. Жастин Бибер найз охин руугаа “эвгүй” зураг явуулж “Чи үүнийг хүсч байгаа биз дээ” гэж бичсэн, хариуд нь Селена “Тэнэглэхээ болиоч, шүүхдэнэ шүү” гэж хариу барьсан гэсэн мэдээлэл хамгийн сүүлийн том шуугиан байсан бол одоо тэд буцаад хамт байх болсон, тэр ч бүү хэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гараад ирлээ.

Худлаа үнэн мэдээллийн хойноос их хөөцөлддөг ч тэр нь ортой болж таардаг HollywoodLife хэмээх цахим сэтгүүлд нэгэн эх сурвалж ийм мэдээлэл өгсөн гэнэ. Тэрээр ”Тэд ирээдүйд хамт амьдарна, гэр бүл зохионо гэдэгтээ итгэлтэй байгаа. Энэ бүх худал хуурмаг, гүжир гүтгэлгийн эцэст тэд бие, биедээ зориулагдсан гэдгээ ойлгосон. Тэр ч бүү хэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Гэхдээ карьерт нь муугаар нөлөөлж мэдэх учраас одоохондоо биш. Ямар ч байсан тэд гэр бүл зохионо” хэмээн ярьсныг уг цахим сайт олон нийтэд хүргэсэн байна. Жастин одоо Сиднейд найзуудтайгаа амарч байгаа ч Селенаг байнга бодож яваа юм байх. Тэр ч байтугай "Селена бол Жастины хувьд хар тамхи юм" гэсэн үгсийг уг мэдээндээ оруулжээ.