Дугаарын хязгаарлалт машины тоог хасах биш, улам нэмчихжээ

Х.Батсайхан


Э.Бат-Үүлийн баг Нийслэлийн удирдлагыг авсныхаа дараа хийсэн зохицуулалтуудын хамгийн их ач холбогдолтой нь автомашиныг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах явдал байсан билээ. Анх “Гудамж төсөл” хэдэн уулзвар застал жаахан тэсчих. Арваннэгдүгээр сар гэхэд түгжрэл бүрэн арилчихна, тэр үед дураараа яваарай” гэж байснаа дараа нь ноёны бөх шиг хоёр, гурав дахин санал асуулга явуулж байгаад “мөнхийн” болгож орхисон энэ захирамж эхэн үедээ замын бөглөөсийг арилгаж үнэхээр чадаж байсан. Харин одоо ач холбогдол нь хэвээр ч иргэдээ ялгаварласан, хувийн өмчийг хэрэглэхийг нь боогдуулсан тэр нэг “шударга бус” шинж чанар нь улам бүр тодороод байна.

Анх дугаараар хязгаарлалт хийх санал гарахад хоёр машинтай, дахиад нэг машин авчих чадалтай улсууд гараа өргөн дэмжсэн. Одоо тэгвэл нэг машинтай нөхдүүд дугаарын хязгаарлалтыг давахын тулд дхиж машин авсаар нийслэлийн зам ямар ч үед түгжрээтэй байх болсон байна.

Автомашин бол бусад эд бараанаас онцлогтой. Нэгд, хүн бүр авч чадахгүй. Авбал ганцыг л авна. Харин бэлтэй хүнд бол хэрэгцээ гарвал хэдийг ч авч болох бараа. Чухам энэ байдлаас болоод ганц тэрэгтэй борчуул нь машин сольж унах чадалтай баячуудыг чөлөөтэй, саадгүй зорчуулахын тулд долоо хоногийн нэг өдөр хотын замын чөлөөлөх үүрэг хүлээж байна.

Иргэдийн худалдан авах чадвар муудсан, ам.долларын ханш чангарсан зэргээс үүдээд иргэдийн худалдан авах чадвар сүүлийн үед эрс муудаад байгаа билээ. Импортын хэмжээ ч өнгөрсөн жилийнхээс багасах нь тодорхой болсон. Гэтэл автомашин бол бусад эд бараанаас онцлогтой.

Нэгд, хүн бүр авч чадахгүй. Авбал ганцыг л авна. Харин бэлтэй хүнд бол хэрэгцээ гарвал хэдийг ч авч болох бараа. Чухам энэ байдлаас болоод ганц тэрэгтэй борчуул нь машин сольж унах чадалтай баячуудыг чөлөөтэй, саадгүй зорчуулахын тулд долоо хоногийн нэг өдөр хотын замын чөлөөлөх үүрэг хүлээж байна. Мэдээж ийм доромжлолыг хэн хүлээж тэвчих билээ. Боломж гарангуут машин авахаар мөнгөө хурааж эхэлнэ биз дээ. Угаасаа ч тэгж байна. Боломж бололцоогүй нэгэн нь дугаар нь явдаггүй өдөр ах дүүсийнхээ машиныг гуйх зэргээр аргалж байгаа бол мөнгөтэй нэг нь шууд л шинэ машин авахыг илүүд үзэж байна.

Нийслэлийн бийлэгжүү гэгдэх хэсэг нь аль хэдүйнэ хос машинтай болчихоод, “дугаарын хязгаарлалт гэдэг чинь яасан аятайхан юм бэ”, “Одоо бүр тэгш сондгойгоор нь хязгаарлачихаасай” гэсэн шиг юм яриад хотын гудамжаар сүнгэнүүлж явна. 

Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалт, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох зэрэг хэрэгжсэн хэрэгжээгүй тогтоолууд нь автомашины тоог бууруулах биш, харин ч улам нэмэгдүүлэх хүчин зүйл болсон нь ажиглагдах боллоо.

Автомашины онцгой албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012 онд автомашины импорт өмнөх жилийнхээсээ 30 хувиар буурч байв. Харин одоо иргэд замын хөдөлгөөнд чөлөөтөй оролцохын тулд хоёр автомашин авах шаардлагатай болж, импорт эргээд сэргэх хандлагатай болжээ.

Ямартай ч нийслэлийн бийлэгжүү гэгдэх хэсэг нь аль хэдүйнэ хос машинтай болчихоод, “дугаарын хязгаарлалт гэдэг чинь яасан аятайхан юм бэ”, “Одоо бүр тэгш сондгойгоор нь хязгаарлачихаасай” гэсэн шиг юм яриад хотын гудамжаар сүнгэнүүлж явна. Харин “саалийн ганц” ганц гэдэг шиг хөл дүүжлэх ганц унаатай нь “Дугаарын хязгаарлалтаа больчихоосой” хэмээн эгдүүцэж байгаа юм.Уг нь бол дарга нар ч гэсэн нэг их хяхаж хавчаад хязгаарлаад баймааргүй л байсан байлгүй. Даанч зам нь дэндүү нарийхан, машин нь дэндүү олон болохоор чөлөөтэй болгочуул түгжрээд салахгүй л дээ. Бүгдээрээ түгжирч байснаас дугаараар хязгаарлачихаад мөнгөтэй улсууд нь ч болтугай ажлаа амжуулж яваг л гэж бодсон юм байлгүй дээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. А/м-наас тооноос болж түгжрэл үүсээгүй. Монголд замын зохицуулалт ерөөсөө байхгүй. Одоогоор замын цагдаа зохицуулж байгаа болохоос гэрлэн дохио ямар ч үүрэг гүйцэтгэхгүй байгаа. Маш яаралтай замын хөдөлгөөний удирдлагын төвийн бүх ажилтныг, Хотын дарга болон мэргэжлийн бус мануухай нарыг нэн даруй халах хэрэгтэй. Оронд нь мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулах хэрэгтэй. Тоон үзүүлэлтээр ажлыг нь дүгнэж байх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  2. Тийм шүү, 2 буюу түүнээс дээш машинтай болцгоосон монголчууд бид, ийм байдалд хүргэсэн үүл баатартаа талархая

    0 0 Хариу бичих