НҮБ онц байдлаа цуцлахыг Туркээс шаардлаа

Туркийн эрх баригчид 2016 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш улс орондоо онц байдал тогтоогоод байгаа билээ. Эхлээд нэг сарын хугацаатай зарласан ч удаа дараалан сунгасаар өнөөдрийг хүрээд байгаа юм. Тэгвэл НҮБ-аас өчигдөр мэдэгдэл гаргаж, 20 сар үргэлжилж байгаа онц байдлаа цуцлах, иргэдийг олноор нь үндэслэлгүй баривчилж, хорьж шийтгэхээ зогсоохыг шаарджээ.    

НҮБ-ын Хүнхий эрхийн комисс онц байдал тогтоосон 20 сарын хугацаанд 160 000 гаруй хүнийг баривчилж, мөн төдий тооны төрийн албан хаагчдыг ажлаас хоморголон халсан гэсэн баримтыг дэлгээд байгаа юм. Харин Туркийн Гадаад яамнаас хийсэн тайлбарт дээрх баримтыг сөрөг хүчний талаас гаргаж өгсөн ташаа мэдээлэл гэсэн байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Дарангуйлагч Эрдоган энэ улсыг дуусгаж байгаа. Өөртэй нь санал нийлдэггүй хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Хүссэн зүйлээ хийхийн тулд яахаас ч буцахгүй. Алдгийг нь алаад, тамладагийг нь хорьж эрүүдэн тамлаад ХУДАЛДАЖ АВДАГИЙГ нь худалдаад авчихсан. Харамсалтай нь эрх чөлөөт, ардчилсан Монгол улсыг худалдаж авахыг санаархаж байна. Манай төр засгийнхан тэднээс 300 сая долларын зээл авахын тулд эх орныхоо ирээдүйг зарахаас буцахгүй болоод байх шиг байна. Шадар сайд Хакан Чавушоглу гээд нэг гар ирээд манайхныг худалдаж авахаар оролдоод байгаа. Энэ цаг үед энэ уриалга гарч тохиосныг манай хэдэн дарга нэг бодолцоосойдоо. Монгол улсыг Пакистан, Сомали, Афганистан шиг худалдаад авчихна гэж дорд үзэж байна.

    3 0 Хариу бичих