Мьянмарын Ерөнхийлөгч Хтин Киау огцрох өргөдлөө өгчээ

Мьянмарын Ерөнхийлөгч Хтин Киау огцрох өргөдлөө өгчээ. Улс төрийн хувьд ямар ч асуудал байгаагүй боловч эрүүл мэнд нь огцом доройтох болсон тул ийм алхам хийсэн гэж түүний ажлын албанаас мэдээлсэн байна. Тэрээр энэ жил 71 настай юм.

Хтин Киау Мьянмарын анхны чөлөөт сонгуулиар бүрдсэн Парламентаас 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэхдээ олон нийт түүнийг бэлгэдэл төдий төрийн тэргүүн, жинхэнэ эзний суудалд сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чи сууж байгаа гэж үздэг юм.  

Дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол дэд ерөнхийлөгч, генерал Минт Шве Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)