К.Роналдуд бүх цаг үеийн шилдэг болоход таван гоол дутуу

Х.Батсайхан


Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду шигшээ багтаа оруулсан гоолын тоогоор тивийнхээ бүх цагийн үеийн шилдэг болоход ердөө таван гоол дутуу байна.

Португал довтлогчийн шигшээ багийнхаа төлөө оруулсан гоол нь 79-д хүрээд байгаа бөгөөд энэ амжилтаараа Германы шигшээгийн төлөө 137 тоглолтод 71 гоол оруулсан Мирослав Клозе, Унгарын шигшээд 68 тоглолт хийн 75 гоол оруулсан Шандор Кочиш нарын дээр бичигдэж байгаа бөгөөд Унгар, Испанийн шигшээд 89 тоглолт хийж 84 гоол оруулсан домогт Ференц Пушкаш л түүний дээр бичигдэж байгаа юм.

Энэ жил 33 настай ид ирэн дээрээ яваа К.Роналду одоо шигшээ багийнхаа төлөө таван гоол оруулахад л Ф.Пушкашийг гүйцнэ. 

Харин дэлхийн хэмжээнд авч үзвэл В.Пушкашаас гадна Ираны шигшээд 149 тоглолт хийн 109 гоол оруулсан Али Даей, Японы шигшээд 84 тоглолтод 80 гоол оруулсан Кунишиге Ямамото нар К.Роналдугийн дээр бичигдэж байна.      

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)