Байр үнэгүй өгнө гэсэн фэйсбүүк хуудсыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

 “Манай хороолол нь шинээр ашиглалтанд орсноо тохиолдуулан. Хамгийн том шагналтай фэйсбүүк уралдааныг зарлаж байна. 58.6 мкв талбайтай 2 өрөө байрны хонжвортой уралдаан зарлаж байна. Баянзүрх дүүрэг, 26 хороо, Sunshine Village Хотхон хороололд 3 давхарт, урагшаа харсан 2, зүүн тийш 1 цонхтой 2018 онд ашиглалтанд орсон, хүн амьдарч байгаагүй маш цэвэрхэн.

Уралдаанд оролцох заавар :

1.Манай пэйж дээр лайк дарах
2. Энэ постыг лайк дарах
3. Энэ постыг шаре хийх
4. 3 хүнийг меншион хийх
5. Энэ постон дээр #SunshineVillage гэж бичих Энэ шалгуурыг гүйцэтгэснээр та байртай болж чадна. Таньд амжилт хүсье !!! Азтанг 4 сарын 20-нд шууд дамжуулна.”

Энэ мэдээлэл танд танил байна уу. Танил байхаас ч аргагүй. Сүүлийн хоногуудад фэйсбүүк орчинд энэ төрлийн мэдээлэл тархаж дээрх , Sunshine Village Хотхон гэсэн хаяг гэхэд л аль хэдийн 20 мянган лайк цуглуулчихсан явж байна. Үүнтэй адил зарыг мөн Нарны хороолол, Ривер гарден хотхон гэх хаягуудаас мөн л 2, гурван өрөө байрыг таныг лайк дарвал ялагч болгож танд өгнө гэсэн адилхан зар явж байх.

“Байр үнэгүй өгнө” гэсэн зар фэйсбүүкт маш амжилттай явж байгаа бөгөөд нэг үгээр хэлбэл биднээр мөнгө хийж байна. Хэдийгээр азанд итгэдэг байж болох ч нэг мэдээллийг бусдад хуваалцаад л байртай болно гэдэгт итгэж цааш нь тарааж байгаа нь харамсалтай. Нийгмийн сүлжээнээс ийнхүү бодит мэдээллийг ялгаж чадахгүй байгаагаараа бид бусдад ашиглуулж байна. Харамсалтай нь, тэд байр өгөхгүй,  нэг пэйж хуудсыг  хэдэн мянган лайктай болгож байгаад зарах гэж байгаа л хэрэг.  Ийм гэнэн фэйсбүүк хэрэглэгч бидний дарсан  лайк бүр тэр хуудасны эзэнд мөнгө хийж өгч байгаа юм.

Үүнийг батлах мэдээлэл бол Саншэйн виллаж хотхоны зүгээс мэдэгдэл гаргаж дээрх азтан шалгаруулах тухай мэдээлэл нь ташаа бөгөөд тараасан пэйж хуудас нь хуурамч хэмээн олон нийтэд ханджээ. Мөн цагдаагийн байгууллагад хүртэл хандаад байгаа юм байна. Ийнхүү тус компанийн зүгээс мэдэгдэл хийж “үүнийг пэйж хөгжүүлэгчдийн луйвар хэмээн мэдээлсэн нь сэрэмжлүүлэг болж байна.

Байр өгнө хэмээн нэрийг нь ашигласан Нарны хороолол, Ривер Гарден хотхоны хөрөнгө оруулагчдыг ч мөн дээрхийн адил мэдэгдэл гаргахыг уриалж байна. Энэ үйл ажиллагааг дээрх хотхонуудын удирдлагууд аль хэдийн мэдсэн байгааг олон мянган лайк шэйр нотолно. Харин үүнийг мэдсээр байж мэдэгдэл хийхгүй бол эдгээр луйварчидтай үгсэн тохиролцож хуурамч мэдээллээр бусдыг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцуулах ёстой болж таарч байна.

Нэг постонд лайк дараад байртай болох гэсэн монголын олон мянган фэйсбүүкчиддээ хэлэхэд, наад захын 30 мянган лайк бүхий пэйж 500 000 төгрөгөөр зарагдах зах зээлийн ханштай бол 100 мянган лайк бүхий нь 2,5 саяас эхэлдэг байна. Эцэст нь хэлэхэд, та бидний лайк дарж хувь нэмрээ оруулсан пэйж хуудсууд ыг ихэвчлэн улс төрчид худалдан авдаг гэдгийг дуулгая даа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ашиглаж чадахгүй бол үхсэн баасаа хийж facebook ухдын.

    0 0 Хариу бичих
  2. Ugui yahav dee neg ch gesen mongol page zaraad mungutei bolog do

    0 2 Хариу бичих
    • Бодвол шэйрэлж тэнэгтсэнүүд нь өөрсдийгөө буян хийсэн ухааны юм ярьж тайтгаруулах арга бх даа хаха

      3 0
    • Самар ид эргүү дагз вэ

      3 0

ЭНЭ ТУХАЙ