Т.Минжүүр: Энэ гэрээг хэрэгжүүлбэл бидний хувь заяа бусдын гарт орно

С.Шийлэгтөмөр


Монгол Улсын зөвлөх инженер Т.Минжүүртэй ярилцлаа.

Монгол Улсын стратегийн гол салбарын нэг нь эрчим хүч. Тиймээс манай улс эрчим хүчээ дотоодоосоо бүрэн хангадаг болох тухай олон жил ярьж байгаа ч томоохон дэвшил гарахгүй байна. Энэ талаар та мэргэжлийн хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?

XXI зуунд цахилгаан эрчим хүчний салбар нь эрчимтэй хөгжиж өнөөдөр хүн төрөлхтний үйл ажиллагааны бүх салбарт нэвтэрч стратегийн ач холбогдолтой, үндэсний аюулгүй байдлыг тодорхойлогч гол хүчин зүйлүүдийн нэгэн болсон. Иймд цахилгаан эрчим хүчийг ямар зардлаар гаргаж байгаа нь тухайн орны хөгжил эсвэл доройтлыг шийдвэрлэх гол хүчин зүйлүүдийн нэг болдог. Гэтэл Монголд зах зээлийн харилцааг нэвтрүүлэхэд туслах нэрийдлээр Монголын эрчим хүчний салбарыг, түүний дотор цахилгаан станцуудыг нь хувьдаа авахыг хичээсэн гадныхны бодлого, үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар байна. Үүнийг нь манай төрөөс дэмжиж Эрчим хүчний тухай хуульдаа хувьчлалыг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монголыг цахилгааны эх үүсгүүрийн дутагдалд гүнзгий оруулсан гол шалтгаан болж байна. Монголын улстөрчид цахилгаан станцуудыг хувьдаа авахаар элдэв арга хайж, хоорондоо булаалдан ширүүн өрсөлдөж байгаагийн дотор шинээр барих цахилгаан станцуудын хөрөнгө оруулалтаас хувьдаа авлига авахаар нууц тохиролцоо хийдэг нь ч ил харагддаг болж байх шиг байна.

Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулах ёсгүй гэсэн үг үү?

Тийм. Гэтэл манай зарим улстөрч болон салбарын зарим мэргэжилтэн зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтаар л цахилгаан станцуудыг барихыг дэмжиж байна. Мөн цахилгааны үнийг чөлөөлөхийг, төрийн зохицуулалтыг зогсоохыг шаардаж байгаа нь нууц биш. Хэрэв энэ бодлогыг хэрэгжүүлбэл Монголын бүх салбарын ашгийг нь цахилгааны чөлөөт үнэ нэрээр гадаадынхан дураараа сорно. Цаашлаад Монголын ард түмнийг ядууруулах, Монгол Улсыг боол улс болгох үр дагавартай буруу бодлого. Иймд стратегийн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт болон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг оруулахдаа бид хянамгай хандах хэрэгтэй. Ингэхгүй бол бид гадаадынханд хазаарлуулсан адуу, бурантаглуулсан тэмээ, дөрлүүлсэн үхэртэй адилхан болно.

Ингэж асуух болсон шалтгаан нь Багануурт цахилгаан станц барих концесст БНХАУ-ын аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулсан явдал анхаарал татаж байгаатай холбоотой...?

Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих концессын шалгаруулалтад БНХАУ-ын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо”, “Пинггао” группийн консорциумыг шалгаруулсан юм билээ. Энэ консерциумтайгаа цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгуулсан. Гэрээний дагуу тус бүр нь 350 МВт-ын хүчин чадалтай хоёр блок суурилуулахаар төлөвлөсөн байна. Энэ бол манайх шиг цахилгааны бага хэрэглээтэй улсад хэт томдсон, техникийн муу шийдэлтэй, цахилгаан нь өндөр үнэтэй байх гэрээ. Тиймээс ийм муу гэрээ байгуулсан үйл явдлыг авлигад суурилсан хуйвалдаан гэж хардах үндэслэлтэй.

Хэрэв энэ гэрээг үргэлжлүүлбэл Монгол Улсын аюулгүй байдалд ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?

Монголын цахилгааны системийн найдвартай байдал, үр ашгийг нь бууруулах, одоо ажиллаж байгаа станцуудын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж зогсооход хүргэх эрсдэлтэй. Шөнийн цахилгааны илүүдэл нь улам ихэсч ОХУ, Хятад хоёроос “Манай цахилгааны илүүдлийг хямдхан аваач” гэж гуйхад хүрнэ. Ийм сөрөг үр дагавартай гэдгийг эрчим хүчний салбарын мэргэжлийн инженерүүд хэлж байгаа. Манай цахилгааны нийт хэрэглээний 70 хувийг боловсруулах хүчин чадалтай энэ станцыг ашиглалтад оруулбал өндөр үнээр хэрэглэдэг болно. “Энэ нь хэнд ашигтай байх вэ” гэвэл БНХАУ-д л ашигтай. Харин бид боол адил л болно. Хэрэв “Станцын тоноглолууд доголдлоо” гэж хэлээд өөр далд шалтгаанаар цахилгаанаа хязгаарлаад байвал юу болох вэ. Бидний хувь заяа бусдын гарт байх нь сайшаамаар зүйл биш шүү дээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. Purevtuvshin gedeg zaluug bariach ee . Yer bug yumiig Helen dee

    0 0 Хариу бичих
  2. Минжүүр гуайг сайн мэднэ, үнэхээр мундаг салбарын инженер. технологийн мэдлэг ч сайн боловч стратеги, менежмент талаасаа бол сайн мэдэхгүй юм. гадны орнуудын туршлага зөндөө байна, манайх нэмэлт эрчим хүчний эх үүсвэрийн сураг гарангуут ямар нэгэн байдлаар дотроо хагарж унагадаг байдлаа зогсоох хэрэгтэй. бас хуучны социализмын үе шиг юм болгоныг улсад хадгалаад хэдэн дарга нарын шахааны бизнесийг цэцэглүүлээд баймааргүй байна.

    0 0 Хариу бичих
  3. Улс даяараа илүүдэл эрчим хүчээ үнэгүй ашиглаад, утаагүй болоод зүгээр юм биш үү

    3 1 Хариу бичих
  4. ene asuudliig shiidsn xvn bol xalzan Erdenebat, Zorigt 2 shv vnexeer ix avilgi avch kontsesoor geree xiisn.,

    0 1 Хариу бичих
  5. MONGOL ERCHIM HUCHNII ILUUDELTEI ORON

    0 1 Хариу бичих
  6. Ene uvgun yg yu yriad baina aa?

    1 0 Хариу бичих
  7. Uvuu nar odoo bolih heregtei uls hugjiishdee dandaa iim baihguishd

    3 1 Хариу бичих
  8. Ийм их мэдэгч нар сууж яваа завиа цоолно гэгчийн үлгэр юм даа!!!

    3 0 Хариу бичих
  9. Tiim l mongoliin tusgaar togtnold ayultai yum bol bolichih l doo,Bolih amarhan,hiij buteeh l hamgiin hetsuu yum.Yamarch baisan ooriin gesen huchin chadal saitai tsalgaan stants heregui ni batlagdval 2 horshoosoo l tsahilgaan avch baihaas daa. Mongol gedeg uls er yaaj yaaj bolohgui ayagtai, yarshigtai uls garaad irj baina uu daa. Gadaad,dotood huchin zuil nariin uchriig oloogui baij, medeegui baij meddeg, medsen dur esgej medemgiiregch mongold mash olon boljee.Ter hereeree hogjliin tushaa chadsar boloh. Tsomiin energi erchim huch gesen nernees l tseveed baigaa hereg uu?! Tegvel manaihaas busad hogjingui uls tsomiin erchin huch,nar salhi geed mash olon eh uusverees energi, erchin huch gargaj baigaa tul erchim huchniihee salbart tsom gedeg ugiig oruulsan bololtoi.Uuniig neg ih surjigneed baih ni haishaa yum. Er ni bol tsomiin energi ni hunii bied hor noloolohoorgui baga hemjeegeer bidnii odor tutmiin heregleend baij baigaa sh dee

    1 0 Хариу бичих
  10. Одоо ч гэсэн илүүдэл эрчим хүчээ Орос руу үнэгүй зүгээр өгчихдөг гээ биз дээ.700 Мвт-ын цахилгаан станц арай ч ихэднээ.

    0 1 Хариу бичих
  11. ЦАХИЛГААНТАЙ Л БАЙМААР БАЙНА.ХОЛ ОЧИЖ ХУЦААЧ.

    1 0 Хариу бичих
  12. Энэ гэрээг байгуулахад манай талаас оролцсон хүмүүс нь юу гэж тайлбарлах юм бол ?

    0 0 Хариу бичих
  13. Hugjliin tushaa bolson hotsrogdson zunuguudiin ugiig sonsood hereggui dee. Tsahilgaantai bolj uls hugjnu. Utaanaasaa salna. Ail urh aj ahuin negjdee mash hyamdaar ugch bolno. Export hiine. Ulsad ashigtai biz dee. Hugjliig dandaa chudurluj baidag haashaa um.

    1 0 Хариу бичих
  14. Яааг үнэн..

    0 0 Хариу бичих