Өнөөдөр болох үйл явдлын тойм

Eagle.mn


9.00 цагаас "Тогтвортой хот суурин ба ой-хүүхэд залуучуудын оролцоо" зөвлөгөөн Монгол Японы төвийн Хурлын танхимд эхэлнэ.

09.00 цагаас 2016 онд Органик хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны I давхрын хурлын танхимд болно.

09.00 цагаас “Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар, зөвлөгөөн - 2018” "Корпорэйт Конвэйшн центр"-ийн хурлын танхимд эхэлнэ.

11.00 Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны тайлангуудын хувийг ОХУ-аас Монголын талд шилжүүлж өгсөнтэй холбогдуулан ёслолын арга хэмжээ  ГХЯ-нд болно.

09.00 цагаас Дэлхийн усны өдөрт зориулсан "Монгол улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны Байнгын хорооны "В" танхимд болно. 

11.00 цагаас "Ирээдүйн мистер" Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах талаар Хангарди ордны нэг давхрын Мэдээллийн төвд Хэвлэлийн бага хуралтай.

11:00 цагаас "Улс-Хөгжил" хүүхэд залуучуудын анхдугаар чуулганы талаар Монголын усний түншлэл ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвьд "Алтан гадас-10" ОУ-ын хүүхдийн урлагийн наадам Монгол Улсад болох талаар төрийн шагналт жүжигчин Н.Сувд, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ОХУ-ын найруулагч Светлана Дармаевна, наадмын ерөнхий менежер Б.Тунгалаг болон Соёлын аялал жуулчлалын ОУ-ын нийгэмлэгийн төлөөлүүд мэдээлэл хийнэ. 

15.00 цагт МЗЭ-ээс Монголын хүүхдийн урлан бүтээх төвд Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан монгол уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлага зохион байгуулна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)