Хөлбөмбөгийн шигшээ Мавритийн багтай Улаанбаатарт тоглоно

“Талын хөх чононууд” буюу Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг энэ сард хоёр улсын шигшээ багтай нөхөрсөг уулзалт тоглолт хийхээр болжээ. Тодруулбал 2018 оны гуравдугаар сарын 22-нд Куала Лумпур хотноо “Малайн барнууд” буюу Малайзын шигшээ багтай, гуравдугаар сарын 27-нд Улаанбаатарт Африкийн Мавритий улсын шигшээ багтай (шигшээ багийг нь Club M , Les Dodos хэмээн хоёр янзаар нэрлэх ба Додо гэдэг нь тус арал дээр байдаг нисдэггүй нэгэн шувууны нэр) тус тус тоглохоор болсон байна.

Хөлбөмбөгийн шигшээ баг маань ийнхүү Африк тивийн улсын шигшээтэй анх удаа тоглох гэж байгаа нь түүхэн үйл явдал юм. Мавритийн шигшээ баг Энэтхэгийн далайн арал улсуудын хөлбөмбөгийн тэмцээнд 1985, 2003 онд түрүүлж, 1990, 2011 онд үзүүрлэж байжээ. Шигшээ баг нь ФИФА-гийн чансаанд 158 дугаарт /2018.III.15-ны байдлаар/ эрэмбэлэгддэг, 1992 онд 112 дугаарт бичигдсэн нь оргил амжилт нь аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)