Хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Х.Дэлгэрэх


Том оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг ирэх сарын 20-ныг хүртэл түр хугацаагаар хязгаарлалаа.

Тус хязгаарлалтыг жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл замын хөлдөлт, гэсэлтийн үед хийдэг бөгөөд энэ хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно. Зөвшөөрөлгүй замын хөдөлгөөнд оролцвол холбогдох хуульд заасны дагуу арга хэмжээ тооцно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)