Турк-Монгол сургуулиуд ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай боллоо

Х.Дэлгэрэх


Монгол Улсын боловсролын салбарт 24 жил үйл ажиллагаа явуулж буй “Эмпати ертөнц” компанийн нийт хувьцааг ХБНГУ-ын “Empathy Worldwide Education” компани өнгөрсөн оны 10-р сард худалдан авч компанийн харьяа Эмпати сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай болсон байна. Ингэснээр одоо хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөр, сургуулийн бүтцэд өөрчлөлт орохгүй ч төгсөгчдийг Герман улсад суралцуулахад ихээхэн анхаарал хандуулах юм.

Өмнө нь сургуулиудын үндсэн хичээлийг англи, турк, монгол хэл дээр заадаг байсан. Харин ирэх хичээлийн жилээс олон улсын Кембрижийн хөтөлбөрт шилжсэнээр сургалтын үйл ажиллагаа англи хэл дээр өрнөх аж.

Кембрижийн хөтөлбөрийн хүрээнд сурагчид  англи хэлийг төгс эзэмшихийн зэрэгцээ хоёрдогч гадаад хэл болгож, Герман хэлийг түлхүү сонгон суралцах боломж бүрдэх юм. Мөн орос, франц, хятад, Солонгос, япон хэлнүүдээс сонгон суралцаж болно. Герман хэлийг түлхүү зааснаар төгсөгчид Европын, тэр дундаа Герман улсын их дээд сургуулиудад элсэн суралцах аж.

“Эмпати ертөнц” компанийн Улаанбаатар элит, эмпати сургуулиуд нийт 340 багштай бөгөөд  ажилтны 80 хувийг  монгол багш, ажилчид, үлдсэн 20 хувийг дэлхийн 10 гаруй орны багш нар эзэлдэг. Ирэх хичээлийн жилээс тэдэн дээр  Герман хэлээр хичээл заах багш нар нэмэгдэх юм. Түүнчлэн өргөтгөл, шинэ байр байгуулах ажил судалгааны шатанд байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)