Хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо өсчээ

Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгоос нь хамаарч гадаадын иргэнд 11 ангиллын виз олгодог. Тухайлбал, албан хэргээр, хөрөнгө оруулагч, суралцах ,аялал жуулчлал, хувийн гэх мэт. Хөрөнгө оруулагчийн тухайд  “T” ангиллын визээр Монгол Улсад ирдэг бөгөөд “Т” ангиллыг визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд Засгийн газраас баталсан 338 дугаар тогтоол “Монгол Улсын виз олгох журам”, 340 дүгээр тогтоол  “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”–ын дагуу олгодог аж.

Хөрөнгө оруулагч нарт ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт бодитой байх, татвар төлсөн байдал гэсэн үндсэн шаардлагуудыг тавьдаг.  Энэ бүхнийг Засгийн газраас баталсан “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”–аар зохицуулдаг байна.

Тэгвэл 2016-2017 онуудад хөрөнгө оруулалтаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо өссөн бөгөөд хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн 2016 онд 967 байсан бол 2017 онд 1121 болсон байна. Оршин суух зөвшөөрлийн сунгалт 2016 онд 2178 бол 2017 онд 2565 болж тус тус өсчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэдий хэрийн хөрөнгө оруулсан хүнийг хэлдэг вэ? Арай манай байрны 1р давхарт гуанз ажиллуулдаг хятад иргэнийг хэлдэггүй биз дээ? Мэддэг нь хэлээд өгнө үү.

    1 0 Хариу бичих