Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын 9-12-нд БНХАУ-д айлчилна

Т.Магнай


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сарын 9-12-нд айлчлахаар болжээ. Энэ нь түүний Ерөнхий сайдын хувиар гадаад улсад хийж буй хоёр дахь айлчлал юм. Тэрээр анхны гадаад айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 15-17-нд Өмнөд Солонгос улсад айлчилж 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар яриа хэлэлцээр хийсэн юм. БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр тус улсаас олгохоор шийдвэрлэсэн нэг тэрбум ам.долларын зээлээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар яриа хэлэлцээр хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 300 сая ам.долларыг нь Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид зарцуулах тухай асуудлыг танилцуулж хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ нөхдүүд чинь хятад руу байн байн очоод бас юу гуйх гээд байна хариуд нь хэдэн аймгийг минь авна даа

    0 0 Хариу бичих