ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Гуравдугаар сарын 20

Норвегийн жүжгийн зохиолч Генрик Ибсен төржээ

Генрик Иоганн Ибсен 1828 оны гуравдугаар сарын 20-нд Христанийн булангийн Скиен гэдэг жижиг хотод норвеги удамтай хөлөг онгоц эзэмшигч дани айлд төржээ. Түүний эцэг нь хөдөлмөрч хөдөлгөөнтэй хүн байсан бол эх нь хатуу хуурайдуу герман эзэгтэй байв. 1836 онд гэр бүлийн бизнес нь дампуурч ирээдүйн зохиолч гачигдал амсч эхэлжээ. Ибсен сургуульд байхаасаа багш нараа сайхан зохион бичлэгээр гайхашруулдаг байсан гэдэг. Тэр 16 хүрээд 800 хүнтэй Гримштадт хотын эмийн сангийн туслахаар ажиллажээ. Таван жилийн дараа эмийн сангаа орхин Христанид ирч ядуухан амьдарч байснаа уран бүтээлчийн хүрээнд аажмаар нэвтрэн бүтээлээ хэвлүүлэх болов. Удалгүй тэрээр Берген хотын ардын театрт найруулагчаар ажиллажээ. Тэнд таван жилийг ажиллаад Христанид театрын даргаар буцан ирсэн байлаа. 1858 онд гэрлэж аз жаргалтай байлаа. Тэрээр дараа нь олон улс орноор аялан бүтээлээ хийж байлаа. Скандинавын туульс, домог, түүхээр гүн ухаан бэлэгдлийн "Бранд" (1866) яруу найраг, "Пер Гюнт" (1867), нийгмийн хурц шүүмжлэлтэй жүжгүүд: "Хүүхэлдэйн байшин" (1879), "Хий үзэгдэл" (1881), "Ард түмний дайсан" (1882) зэрэг Ибсены романтик драмууд бичив. "Зэрлэг нугас" (1884), "Гедда Габлер" (1890), "Барилгачин Сольнес" (1892) зэрэг жүжгүүддээ зохиолч дотоод гадаад сэтгэл зүй, бодит амьдрал хоёрын  ялгааг онцолсон байна. 

Олон улсын зурхайчдын өдрийг (International Astrology Day) мэрэг төлөгчид хаврын өдрийн тэнцлийн 20 буюу гуравдугаар сарын 21-нд тэмдэглэдэг. 

Мөн энэ өдөр одон орон судлалын төвийн өдрийг Италийн холбоо 1990 онд санаачлан тогтмол тэмдэглэх болжээ.

Франкофонийн олон улсын өдөр нь (Journйe Internationale de la francophonie)  франц хэлтнүүд болон франц хэл сурагчдын баяр болдог. 

Аз жаргалд тэмүүлэх эрмэлзлэлийг манай гарагийн бүх хүний нийтийн хүсэл зорилго байлгахүзэл санааг дэмжих зорилгоор 2012 онд НҮБ өөрийн 66/281 тоот тогтоолоор гуравдугаар сарын 20-ныг Олон улсын аз жаргалын өдөр (International Day Happiness) гэж зарласан байна.

1602-Голландын "Дорнод Энэтхэгийн пүүс" байгуулагдав.
1616-Английн аялагч Сир Уольтер Релей Лондон хотын цамхагт 13 жил хоригдсоны эцэст суллагджээ.
1760-АНУ-ын Бостон хотод гал гарч 349 барилга байгууламж сүйдэв.
1815-Элба арлаас зугтсан Наполеон Бонапарт 140,000 цэрэгтэй арми, 200,000 сайн дурын цэрэг бүхий салаатай болсноор богино хугацааны хаанчлалаа эхлүүлжээ.

Тэрээр 1906 оны тавдугаар сарын 23-нд 1906 оны тавдугаар сарын 23-нд Христинид (өнөөгийн Осло) нас баржээ. 

1854-АНУ-ын Висконсин мужийн Рипон хотод тус улсын бүгд найрамдах нам байгуулагджээ.
1883-Францын нийслэл Парис хотод болсон хуралдаанаар аж үйлдвэрлэгчдийг хамгаалахыг зөвшөөрөв.
1915-Суут физикч Альберт Эйнштейн харьцангуйн ерөнхий онолоо боловсруулав.
1922 -АНУ-ын зэвсэглэлийн түүхэнд анх удаа нисэх онгоц тээвэрлэх "Лангли" хөлөг онгоцыг нэвтрүүлжээ.
1923-Чикаго мужийн уран зургийн клуб нээгдэв. Нээлтэд Пабло Пикассогийн уран зургуудыг дэлгэн үзүүлэв. Ингэснээр тус улсад орчин үеийн урлагийн шинэ давалгаа эхэлсэн түүхтэй.
1933-АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт рүү гал нээж, хүнд шархдуулсан Жузеппе Цангара гэгчийг Флорида мужийн шоронд цахилгаан сандал дээр цаазаар авав.
СС-ийн дарга Хайнрих Гиммлер Дахаугын бөөнөөр хорих лагерыг босгох шийдвэр гарч, улмаар Теодор Эйк гэгчийг хорих лагерын даргаар томилжээ.
1952-АНУ-ын Сенат Японтой энхийн гэрээ байгуулахыг дэмжжээ.
1956-Тунис улс Францаас тусгаар тогтнов.
1964-Европын сансар судлалын агентлаг байгуулагджээ.
1972-Ирландын бүгд найрамдах арми Умард Ирландын Белфаст хотод бөмбөг дэлбэлж долоон хүн амиа алдан, 148 хүн шархдав.
1985-Нохойтой чаргаар 1.135 милл зай туулсан анхны хүн Либби Риддлес тодорчээ.
1990-Дарангуйлагч Фердинанд Маркосын эхнэр Имельда Маркосыг занданчлах, дээрэм хийх, зохион байгуулалттай гэмт хэргээр эрүү үүсгэн шүүх хурал эхэлжээ.
1993-Английн Уоррингтон хотод Ирландын бүгд найрамдах арми бөмбөг дэлбэлж, улмаар хоёр хүүхэд амиа алдав. Үүнийг эсэргүүцэн Британи, Ирланд улсуудад олон нийтийг хамарсан жагсаал болжээ.
1995-Японы нийслэл Токио хотын метронд Шинрикио Аүм гэгч зарин хийг цацсаны улмаар 12 хүн амиа алдаж, 1,300 хүн хордов.
2003-Иракыг чөлөөлөх ажиллагаа: АНУ цэргийн ажиллагаа явуулахаас өмнө Их Британи, Австрали, Польш улсууд нэгдэн цэргийн ажиллагаа явуулахаар болов. Улмаар Ирак дахь олон улсын цэргийн ажиллагаа эхэлжээ.
2015-Дэлхий даяар сарны хиртэлт, хагас хиртэлт, том сар мандах үзэгдэл нэгэн зэрэг тохиожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)