Улс орнууд Ерөнхийлөгчөө хэрхэн сонгодог вэ?

Ш.Самбуу


Оросууд саяхан Төрийн тэргүүнээ сонголoo. Тэдний сонгууль бусад орнуудынхаас юугаар өөр, юу нь адилхан бэ?

Оросуудын 1993 онд баталсан Үндсэн хууль нь бусад орнуудын Үндсэн хуулиудын агуулгаас эхтэй гэдэг нь нууц биш. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын эрх мэдлийн хувиарлалтыг Францын загвараас авсан. Францын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох шууд сонгууль 1965 онд явагдан Де Голль ялсан. Тэр сонгууль анхны шууд сонэгуулиас гадна Социалист Франсуа Миттераны зүгээс хүчтэй тэмцэл гаргасан юм. 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа гүйцэтгэх засаглалыг бүрдүүлэх ойлгомжтой арга болсон Төрийн тэргүүний шууд сонгууль газар авч эхэлжээ. Колончлолын дараах үеийн орнууд энэ загварыг голчлон сонгож авсан байна. Гэхдээ, энгийн бөгөөд ойлгомжтой шууд сонгуулийн арга нь Африк, Латин Америкийн орнуудыг цэцэглэхэд нь хүчтэй тус болоогүй. Олон намын системтэй хүрээнд энэ хэрэгсэл нь амжилттай байсан жишээ ховорхон.

Сүүлийн жилүүдэд шууд сонгуулийн институцийн тодорхой хэмжээний хямрал нь төр, засгийн байгууламждаа харьцангуй амжилттай байсан орнуудад ч ажиглагдаж байна.  

Дилма Руссефф, Пак Гын Хе  хоёр гэхэд л импичмент авцгаан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Европын холбооны 28 орны тал хувь нь Төрийн тэргүүнээ шууд сонгодог. Гэхдээ Франц л Төрийн тэргүүндээ бүх ард түмнээс бүрэн эрхийг нь олгуулсан орнуудын үлгэр нь болж байна. Жишээлбэл, Польш, Чех, Австри, Финлянд, Литва зэргийн орнуудад төрийн тэргүүнд бүх эрхийг өгдөггүй. Ерөнхийлөгч нь билгэдлийн чанартай хүн байдаг. 

Мексикт  сонгууль ганцхан шаттай, Түүнд  эрх баригч нам шинэ нэр дэвшигчээ дэвшүүлнэ. Ерөнхийлөгч дахин сонгогдохыг Үндсэн хуулиар хорьсон байгаа. Христийн өмнөд, исламын хойд хэсэг гэж хуваагдсан Нигерид нэр дэвшигч энгийн олонхийн саналаас гадна мужуудын гуравны хоёрт нь 25 хувиас илүү санал авсан байх шаардлагатай. Бразили, Францад журам нь Оросынх шиг. Нэр дэвшигчдийн  хэн нэг нь 50хувь+1 санал авахгүй бол хоёрдугаар шатны сонгууль явагддаг.

Бразили, Нигери хоёр төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр  өгдөг бол Францад таван жил, Мексик, Орос хоёрт зургаан жилээр тогтоожээ. Нэр дэвшигчид тавих шаардлагад голчлон 35 наснаас дээш гэсэн заалт ордог. Нигерид  нэр дэвшигчийн насыг 40 гэж заажээ. Нэр дэвшигч өөрийн улсын иргэн байхаас гадна тэнд төрсөн байх шаардлагатай. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)