АНУ-ын нефтийн экспорт өсчээ

Өнгөрсөн онд АНУ нефтийн экспортоо хоногийн 1.1 сая баррельд хүргэн 37 чиглэлээр тараах болсон тухай Эрчим хүчний мэдээллийн газар нь мэдээлжээ. Дэд бүтэц хөгжиж,  олборлолт нэмэгдсэнээр нийлүүлэлт нь ч нэмэгдсэн байна. Экспорлогч улс орнуудаа нэмэгдүүлсний нэг нь Энэтхэг юм байна.  Тус улс 2017 онд Америкийн экспортын нефтийн хоёр хувийг авчээ. АНУ-ын нефтийн үндсэн импортлогч нь Канад юм. Гэтэл Канадын хэрэглээ 29 хувь хүртэл буурчээ. Мөн хятадууд нефтийнхээ 20 хувийг АНУ-аас авдаг ажээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)