Дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн гавьяатууд эх орондоо ирлээ

Eagle.mn


Японы Такасаки хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд АНУ-ыг 6:4-өөр ялж, хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл тэмцээнд амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчин Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа, П.Орхон, Монголын багийн ахлагч, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш болон албаны хүмүүс өчигдөр “Токио-Улаанбаатар”-ын нислэгээр эх орондоо ирлээ. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнд 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртсэн. Дэлхийн цомд зодоглосон манай эмэгтэйчүүдийн шигшээ багийн үлдсэн тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы хамт Японоос шууд АНУ-ыг зорьж, Колорадо-Спрингс хотод АНУ-ын шигшээ багтай 21 хоногийн бэлтгэл хийгээд нутагтаа ирнэ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)