Польш улсад "Feliksa Stamma" боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болов. Тэмцээнд гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор оролцсон манай долоон боксчноос хоёр нь медаль хүртлээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин Хархүүгийн Энхмандах мөнгөн медаль хүртсэн бол 64 кг-д Ганбаатарын Баярхүү хүрэл медаль хүртээд эх орондоо ирлээ.