Эрчим хүчээр эрчимжсэн эдийн засгийн эзлэн түрэмгийлэл

Eagle.mn


Монгол орон өөхөн дэнгийн гэрлээсээ хагацаж, Ильичийн гэрэлтэй золгосноос хойш зуун жил улирчээ. Энэ 100 жилд монголчууд өөрийн нутгаасаа нүүрс олборлож, өөрийн станцдаа үйлдвэрлэсэн эрчим хүчээр өөрсдийн хэрэгцээгээ дор хаяж 80 хувьтай хангасаар ирсэн.

Энэ бол манай эрчим хүчний салбарынхны эх орон, тусгаар тогтнолынхоо өмнө байгуулсан гавьяа мөнөөсөө мөн. 

Өмнөд хөрш маань 25 жилийн турш бидний гэрлийн унтраалган дээр суух “айдастай” цаг хугацаа үүд тогшиж байна.

Гэтэл сүүлийн үед монголчууд чадсаар ирсэн, чадсаар ч байх энэ салбарт урд хөршийн урт гар шургалсан тухай мэдээлэл чих дэлсэх болжээ. 
Дэлхий дахинаа аливаа улс 250 жилийн нүүрсний нөөцтэй байхад хангалттай гэж үздэг. Харин манай хувьд нүүрсний геологийн таамаг нөөц 162.3 тэрбум тонн, энэ нь цаашдаа өсөх магадлалтай. Хайгуулын үр дүнгээр тогтоосон 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа нь дэлхийд эхний 10-т орох үзүүлэлт юм. Дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүч рүү хошуурч буй ч нүүрсний цахилгаан станцын баталгаатай эрчим хүч тийм ч амархан байраа тавьж өгөхгүй гэж мэргэжилтнүүд үздэг. Чухам Монголын хөрсөн доорхи энэ баялаг дээр тулгуурласан олон томоохон мега төслүүд ч яригддаг. Бүр ийм төслүүдийг хөдөлгөөд орхи гэж тусгай үүргийн сайд хүртэл томилж үзсэн. Гэвч одоогоор хэрэгжээд, үр дүнгээ өгч, эдийн засагт хөшүүрэг болоод байгаа мега төсөл алга.

Багануурын цахилгаан станцын төслийн сургийг анх дуулаад энэ найдваргүй хүлээлтийг таслах нь гэсэн итгэл төрж байсан ч, төслийн процесс зах зухаасаа ил болсон энэ өдрүүдэд итгэл гэхээсээ айдас төрж эхлэв.

Эрчим хүчний системээ Хятадад богтолсон концесс

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 317 тоот тогтоолоор Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад Багануурын цахилгаан станцыг Барих-ашиглах- шилжүүлэх нөхцөлөөр барихаар оруулсан юм. Эдийн засгийн хөгжлийн яам (хуучнаар), Эрчим хүчний яамны хамтарсан ажлын хэсгээс зарласан уралдаант шалгаруулалтад Хятадын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо”, “Пинггао групп”-ийн консорциум давуу эрхтэй оролцогчоор шалгарчээ. Улмаар шалгаруулалтыг Хятадын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо” компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэхээр шалгарч “Багануур Пауэр” ХХК-ийг байгуулан 2015 оны 4 дүгээр сарын 1-нд концессийн гэрээг хийсэн ажээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцсон талаар мэдээлэл цахим орчинд үлджээ.

Хятадын худалдаа аж үйлдвэрийн танхимын албан ёсны хуудсанд тавигдсан мэдээллээс үзвэл 1958 оны гуравдугаар сард байгуулагдсан Хятадын “Цөмийн энергийн барилгын 22 дугаар товчоо” нь компанийн статустай ч, улс орныхоо цөмийн эрчим хүчний салбарт олон бүтээн байгуулалт хийсэн нөлөө бүхий компани аж.

Сni22.com.cn цахим хаяг нь ажиллахгүй байсан учраас Linkedin.com цахим хуудсанд байх танилцуулгаас нь харвал, “Төрийн өмчийн гол компани биш ч Төрийн зөвлөлийнхөө зөвшөөрлөөр батлагдсан хөрөнгө оруулалт, удирдлагын нэгж” ажээ. Байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ хоёр сая гаруй м2 талбай бүхий 2000 гаруй байгууламж ашиглалтад оруулсан энэ компанийн үнэлгээ нь 2011 онд 1.13 тэрбум ам.доллар байжээ. Компани оффшор бүст (Хонгконг) бүртгүүлсэн, хувьцаа эзэмшигчид нь тодорхойгүй аж. Хятадын энэ том компанид Монгол төр эрчим хүчний системийнхээ ирээдүйг даатгаад санаа амар суухаар шийдсэн нь ёстой л мунхагийн мэргэн санаа гэлтэй. 

Асар хүчирхэг өмнөд хөршийнхөө томоохон компаниар зөвхөн ажлаа гүйцэтгүүлээд өнгөрөхөөр бол нээрээ л санаа амар сууж болохсон. Гэтэл асуудал ар араасаа босож ирнэ. 

Асуудал 1:
Эрчим хүчний системийн тэн хагас нь Хятадын мэдэлд 

Концессын барилгын хугацаа 4 жил атал нэмж ашиглалтын хугацааг 21 жилээр олгожээ. Нийт 25 жилийн хугацаатайгаар “барих – ашиглах – шилжүүлэх” нөхцөлтэй байгуулсан уг концессийн дагуу Монгол Улс эрчим хүч нийлүүлэлтийн 50 хувийг (700Mвт) хангах том цахилгаан станцаа удирдахын тулд 25 жил хүлээх хэрэгтэй болох нь. Гартаа бэлэн мөнгөгүй улс ингэхээс яахав гээд хүлцэж болдог юм байж. Гэтэл Багануурын цахилгаан станцын 350 МВт-ын нэг блокод аваарын байдал үүсэхэд түүнийг богино хугацаанд орлон ажиллах боломж манай эрчим хүчний системд бий юу гэдгийг ч бодох л асуудал. Ер нь эрчим хүчний системийн тэн хагасаа хөрш улсын компаниар 25 жил удирдуулдаг улс энэ дэлхий дээр манайхаас өөр байдаг ч юм уу?

Асуудал 2:
Монголд томдсон үйлдвэрлэл

Манай эрчим хүч түгээх систем, шугамын хүчин чадал нь 120-150 МВт. Багануурт баригдах гээд буй станцын дамжуулах чадал 350 МВт аж. Түгээх сүлжээний чадлаас 2 дахин их эрчим хүчийг хэрэглэгчдэд тараахын тулд Монгол Улс ахин бүтээн байгуулалт хийж таарах нь. Энэ өргөтгөлийг хэний мөнгөөр хийж, хэнд өрөө нэмэх нь бараг л ойлгомжтой. Хонины хэрэгцээгээ чонын хүчин чадлаар хангах гэсэн оролдлого гэмээр юм уу даа. Бид онц хэрэгцээгүй хэрэглээний төлөө хөршүүддээ хэчнээн жил дөрлүүлэх ёстой вэ?

Асуудал 3:
Багануурын орд “Эрдэнэтийн 49 хувь”-ийн дүү юү?

Багануур бол стратегийн орд. Энэ ордын 60 гаруй хувийг (530 сая тонн) Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан Ц.Пүрэвтүвшин хэмээх залуу удирдана. Удирдахаар барахгүй Багануурын уурхайтай 12 жил шүүхдэлцэж буй. “Алтайн гянт” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч түүний тусгай зөвшөөрлүүдийг 2012 онд хүчингүй болгосон ч цөхрөлтгүй шүүхдэлцсээр Багануурын үндсэн нөөцийг эзэмших эрхтэй болж байгаа гэх. 

Асуудал 4:
Эрчим хүчний үнийн мөлжлөгт өртөх үү?

Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газар Багануурын цахилгаан станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 1 кВт-ыг нь хамгийн багадаа 9 центээр (225 төгрөг) бүрэн хэмжээгээр худалдан авахаар болсон. Оросоос авч буй цахилгаанаас гурав дахин их үнэтэй эрчим хүчийг бид энүүхэнд байгаа Багануураас яагаад худалдан авах учиртай вэ?

Асуудал 5:
Одоо байгаа цахилгаан станцууд үүдээ барих уу?

Гэрээний дагуу Монгол Улс Багануурын станцаас 4.2 тэрбум кВт.цаг эрчим хүчийг худалдах авах үүрэгтэй. Энэ хэмжээнд хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал барагдуулах үүргийг Засгийн газар хүлээжээ. Манай нийт хэрэгцээний 60-70 хувийг өлхөн хангах энэ станц баригдвал ДЦС-4, ДЦС-3, ДЦС-2 станцуудыг яах вэ гэдэг асуудал үүснэ. Улаанбаатарыг тойрсон энэ хэдэн яндан 3000 хүний ажил, амьдралыг ар гэртэй нь дааж явааг саначихад илүүдэхгүй. 

Дүгнэлт:
Эдийн засгийн эзлэн түрэмгийлэл эрчим хүчээр эрчимжив үү?

Олон улсын судалгаа хөгжлийн төвийн гаргасан судалгаанаас эшлэн newspress.mn сайтын мэдээлснээс үзвэл Хятад улсын зээлийн дарамтанд орох магадлалтай найман орны нэгээр Монгол нэрлэгджээ. Хятад улс өөрийн хүч хаян байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк

болон “Нэг бүс, нэг зам” санаачилгынхаа хүрээнд дорно дахиныг хамарсан дэд бүтцийн аварга хөрөнгө оруулалт өрнүүлж буй. 600-800 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн энэ санаачилгыг барууны зарим орон “Хятадын эдийн засгийн эзлэн түрэмгийлэх арга” хэмээн томъёолоод байна. 

Сүүлийн 12 жилд Монголд 5.88 тэрбум доллартай тэнцэх буюу “Чингис” бондоос даруй 3 дахин их хөрөнгө цутгасан Хятад улс өдгөө манайд орж ирж буй нийт хөрөнгө оруулалтын 27.2 хувийг нэгэнт эзэлжээ.

Үүн дээр нэмээд ирэх жилүүдэд 1.2 тэрбум долларын өртөгтэй цахилгаан станцын төсөл хэрэгжих нь. 25 жил буюу хүний амьдралын бүтэн хоёр үеийн турш өмнөд хөрш маань бидний гэрлийн унтраалган дээр суух “айдастай” цаг хугацаа үүд тогшиж байна. 

Ёозгүй зөгнөл биелэх нь...

Хоёр жилийн өмнө ШУТИС-ийн профессор С.Батхуягийн “Өнөөдөр” сонины сэтгүүлчид ярьж байсан, “...лоббичид дэлхийн том компаниудаар концессын гэрээгээр том цахилгаан станц бариулдаг “улс” болох гэж худал, үнэн ярьж байгаад станцын барилгын ажлыг эхлүүлчихвэл, дуусгуулж чаддаггүй, дутуу хаях аргагүй нэг том өрийн хүүдийтэй үлдэх аюул бий шүү...” гэсэн ёозгүй зөгнөл биелж байгаа нь энэ бололтой. 
Монгол Улс Оросоос нефтиэр хараат байдаг нь үеийн үед л асуудал үүсгэж, нийгмийн талцлын үрийг тарьж байсан. Энэ асуудлыг нэг тийш болгохоор Ерөнхий сайд маань нефтийн үйлдвэр барихаар шулуудаад байгаа. Одоо гэтэл Хятадаас эрчим хүчээр хараат болох концесс цаасан дээр амилжээ. Ёстой хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг л энэ байх даа. 

Эрчим хүчний станцуудыг ямар өртгөөр барьдаг вэ?

Дэлхийд цахилгаан станцыг ямар хэмжээний өртгөөр барьдаг вэ. Бид эрчим хүчний салбарын Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнүүдийн гаргасан тооцооллыг хүргэж байна. Монгол Улсад баригдсан “Амгалан” станц, БНХАУ-ын гурван муж дахь станцын баригдсан өртөг болон Латви улс дахь станцын төслийн хөрөнгө оруулалт, нийт өртгийн мэдээллийг харьцуулжээ. Гэтэл Багануурын 700 МВт-ын цахилгаан станцын өртөг нь 1.2 тэрбум ам.доллар. 1 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын өртөг 1 сая ам.доллар гэж тооцсон ч 1.2 тэрбум бол хэтэрхий өндөр үнэ юм. Дараахь харьцуулалт хангалттай баталгаа нь болов уу. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Хятад угшилтай хүн хогнуудыг Монгол төрийн өндөр албан тушаалд гаргахын гол гамшиг ингэж л гарч ирдэг юм. Соц үед "Модны-2"-т ажиллаж байсан хятадын эрлийз Чимэд гэж хүний хүү хурлийз Сайханбилэг, мөн хятадын хурлийз АН-ын генсек байсан одоо УИХ-ын гишүүн Сэлэнгийн Зүүнхараагийн халзан луухаан Д.Эрдэнэбат, мөн хятадын хурлийз Түлш эрчим хүчний яамны сайд байсан Д.Зоригт нарын зэрэг хятад гаралтнуудын хийсэн Монгол Улсыг хятадад уусгахын төлөөх хорт ажиллагаануудын нэгээхэн хэсэг нь хятадтай байгуулсан Багануурын ДЦС-ын концессийн гэрээ юм. Хятадуудаас томоохон авилгал авсны үндсэн дээр гэрээг байгуулсан байх магадлалтай. Энэ концессийн гэрээг авахын тулд 60 сая доллар зарцуулснаа хятадын тал эрээ цээргүй зарласан. Энэ хорт ажиллагааг ард нийтээрээ эсэргүүцэж таслан зогсоохгүй бол Монгол Улс эдийн засгаар дахиад 30-аад жил бусдын хараат явна. Мөн 10 мянган хятадын тусгай үүрэгтнүүд ДЦС-ын ажилчин нэрээр Монголд 25 жил буглаж Монгол хүүхнүүдийг хятад үрээр хээлтүүлэх хятадын зөөлөн хүчний бодлого аймшигтай далайцтайгаар хэрэгжинэ. Бүгд биш гэхэд талаас илүү хувь нь Монгол эхнэр авч Монголд суурьшин амьдрах эрхтэй болсон байна. Зэвхий царайлсан хятадын эрлийзүүд хэдэн мянгаараа сүрэглэн төрж гарч ирнэ ! Ходоодоо бодсон мулгуу Монгол хүүхнээс (янхан голдуу) төрсөн хятадын эрлийзүүд өрөм дотроосоо өтөхийн адил Монголыг дотроос нь идэж дуусгана шүү ! Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн энэхүү маш том бодит аюулыг Монголчууд бид нийтээрээ эсэргүүцэж таслан зогсоох ёстой !!!

    0 0 Хариу бичих
  2. NUURS DELHIIN GAGNAAS

    0 0 Хариу бичих
  3. Amagland tsahilgaan stants bariagui ee. Orosuun ashiglj baisan huuchin US15-iin zuuhiig l orgotogson yumdaguu daa. Surjignene gehed her hemjeetei ni deer bizdee

    1 0 Хариу бичих
  4. Амгалан Дулааны станцыг Цахилгаан станц-тай харьцуулаад байгаарай

    1 0 Хариу бичих
  5. Geopolitik, erchim xuchnii salbariig sain medexgui yum bna..neg jishee durdaxad Ethiopia uls nil moronii tom tsutgal gol deer usan tsaxilgaan stants /megatosol/ barij bgan bna...ted gadnii ulsiin oriin daramt, erchim xuchnii xaraat baidal, geopolitikiin noloond oroxguin tuld dotoodoosoo ex uusveree bosgoj bga gene...jishee n bux toriin alban xaagch tosol duustal jil bolgon neg sariinxaa tsaling ug tosold xandvilax yostoi gej bga...tosol barix xugatsaand oroltsoj bgaa companiig xeden jileer n tatvaraas choloollox, ter buu xel xonjvort sugalaa xurtel gargasan gesen...bid xeregleeneesee davsan stants barij bxaar xeregleendee taaruulaad orgotgox bolomjtoi tiim stants dotoodiinxoo noots bolomjiig ashiglaad barival zugeer busuu?

    0 0 Хариу бичих
    • mongol boloh yum baina uu?-d xariult...uls ornuud xariltsan xamaaraltai bjiij xogjdog bx..mongol orosoos neft-eer buren xamaaraltai, xeregleeniixee buteengdexuun xyatadaas bas buren xamaaralt uls yaaj xogjij bna xardaaa..deerees n tsaxilgaan erchim xucheeree bas xamaaraltai bx yostoi yumuu..

      0 0
    • Delhiin bayalgiig 20 hun l hodolgoj baidag geed bicheed baidag yum bilee.Bayalgiig tegsh huvaarilah geed yarih yum. Ene ni unen bol ard bidend uun shig saihan yum yu baihav dee. Ene zah tseeliin ediin zasag gedgiin togtoltsoo ni ooroo iim bolgoh bolomjgui yum bish uu!!! Yamar saindaa delhiin sindakatuud geed 20 horongoton l onoodor delhiin bayalgiin 98 huviig ezemsheed baina geed bicheed baihav dee. 7 terbum huniig 20 hun hodolgoj baihad manai ulsiin 3 say huniig 30 ger bul geheer harin ch gaigui yum uu he he

      0 0
    • Delhiin bayalgiig 20 hun l hodolgoj baidag geed bicheed baidag yum bilee.Bayalgiig tegsh huvaarilah geed yarih yum. Ene ni unen bol ard bidend uun shig saihan yum yu baihav dee. Ene zah tseeliin ediin zasag gedgiin togtoltsoo ni ooroo iim bolgoh bolomjgui yum bish uu!!! Yamar saindaa delhiin sindakatuud geed 20 horongoton l onoodor delhiin bayalgiin 98 huviig ezemsheed baina geed bicheed baihav dee. 7 terbum huniig 20 hun hodolgoj baihad manai ulsiin 3 say huniig 30 ger bul geheer harin ch gaigui yum uu he he

      0 0
    • Yamar neg buteen baiguulalt hiih gevel zaaval es met neg goh degee tavij bolj butehgui yum yarih yum.Tegsen atlaa buteen baiguulalt, hogjil geed bahirah yum.Tegj aigaad baigaa yum bol hogjil gej yariad baih hereggui jalgiin negeeree baitsgaaya l daa. Hogjie gevel ali neg uls orontoi horshij l taarna.Dangaaraa hogjson uls gej baihgui ee. Onoodor hen negneesee hamaaralgui uls oron gej negeehench baihgui ee.Delhii havtgai bolloo geed haa haagui l bicheed baigaa bizdee. Gantshuu bid oorsodoo l uhaalag als hetee harsan bodlogotoi,huviin ochuuhen erh ashgaasaa ulsiinhaa erh ashgiig turuund ni tavij chadval hogjil gej yarij bolno l doo Ingej setgej bas ajillaj chadval avilga gegch yum baihgui bolno oo.

      0 0
    • Yamar neg buteen baiguulalt hiih gevel zaaval es met neg goh degee tavij bolj butehgui yum yarih yum.Tegsen atlaa buteen baiguulalt, hogjil geed bahirah yum.Tegj aigaad baigaa yum bol hogjil gej yariad baih hereggui jalgiin negeeree baitsgaaya l daa. Hogjie gevel ali neg uls orontoi horshij l taarna.Dangaaraa hogjson uls gej baihgui ee. Onoodor hen negneesee hamaaralgui uls oron gej negeehench baihgui ee.Delhii havtgai bolloo geed haa haagui l bicheed baigaa bizdee. Gantshuu bid oorsodoo l uhaalag als hetee harsan bodlogotoi,huviin ochuuhen erh ashgaasaa ulsiinhaa erh ashgiig turuund ni tavij chadval hogjil gej yarij bolno l doo Ingej setgej bas ajillaj chadval avilga gegch yum baihgui bolno oo.

      1 1