Өнөөдөр болох үйл явдлын тойм

Eagle.mn


9.30 цагаас Монголбанкны 5 давхрын хурлын танхимд Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги сэдэвт хэлэлцүүлэг болно. 

9.30 цагаас Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны танилцуулах уулзалт  Corporate & Convention Center 5 давхрын Улаанбаатар танхимд болно.

10.00 цагаас нийслэлийн Засаг дарга С.Батболдын иргэдтэй хийх ээлжит уулзалт НЗДТГ-ын А зааланд болно.

10.00 цагт "Монголын геологи хайгуул-2018" чуулга уулзалтын хэвлэлийн хурал Ашигт малтмал газрын тосны газрын 1 дүгээр байранд болно. 

11:00 цагт Монголын хөрөнгийн биржийн “Хурлын танхим”-д Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубын хүсэлтээр “Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо” ӨЗБ /МҮЦАЭХ/-ноос Хөрөнгийн зах зээлийн талаарх цаг үеийн бусад асуудалд мэдээлэл өгнө. 

11.00 цагаас Замын цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийнэ. Замын цагдаагийн албаны Хурлын танхимд.

11.00 цагаас MN-Мэдээллийн төвд Монгол хэлний тухай хуулийн асуудлаар Хэл шинжлэлийн доктор Э.Жамуха мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн технологи хөгжүүлэгч бизнесмэнүүд Улаанбаатар хотноо уулзалт зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл явдал Shangri-La зочид буудлын Grand ballroom-д болно.

14.00 цагаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Амилуулах тусламж үйлчилгээ үзүүлэхэд сувилагчийн оролцоо” сэдэвт ажил мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдана.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)