Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, таван саяар шагнууллаа

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Монгол Улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсаны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо. Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, заан Б.Батмөнх, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд тэргүүтэй 128 бөх хүч үзснээс Увс аймгийн Давст сумын харьяат, "Увс нуур" дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, харцага О.Хангай үзүүрлэв. Харин их шөвөгт гарьд Б.Гончигдамба, начин Б.Батжаргал нар шалгарлаа. Түрүүлсэн бөх тав, үзүүр гурав, их шөвөгт үлдсэн бөхийг нэг сая төгрөгөөр шагнасан байна.  

Тавын даваа: 

1 у.аП.Бүрэнтөгс - Б.Батмөнх у.з
2 у.а Н.Батсуурь - Б.Гончигдамба у.г
3 у.ар Р.Пүрэвдагва - Б.Батжаргал у.н
4 у.х Б.Бат-Өлзий - О.Хангай у.х

Зургаагийн даваа:

1 у.ар П.Бүрэнтөгс - Б.Батжаргал у.н 
2 Б.Гончигдамба - О.Хангай у.х

Долоогийн даваа:

1 у.ар П.Бүрэнтөгс - О.Хангай у.х


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)