БНХАУ газрын хэвлийг нэвт хардаг тагнуулын хиймэл дагуул хөөргөлөө

БНХАУ өнгөрсөн бямба гаригт тагнуулын зориулалттай хиймэл дагуул тээсэн пуужинг дэлхийн тойрог замд гаргажээ. LKW-4 хэмээх уг пуужин нь тойрог замаас дэлхийн гадаргын зургийг өндөр нарийвчлалтай авах хүчин чадалтай камер, бусад техник, төхөөрөмжөөр тоноглогдсон юм байна. Уг хиймэл дагуулыг энэ талаар мэдээлсэн spaceflightnow.com “Тагнуулын зориулалттай” болохыг тодотгоод БНХАУ дөрөв дэх удаагаа дараалан ийм хиймэл дагуул хөөргөж байгааг онцолжээ.  

Синьхуагийн “Газар доорх хайгуулын хиймэл дагуул” гэж тодорхойлсон уг хиймэл дагуул хоёр шатлал бүхий “Long March 2D” хоёр хэмжээст дуран авайгаар тоноглогдсон юм байна. “Синьхуа”-гийн мэдээнд ийнхүү уг хиймэл дагуулын хүчин чадал, зориулалтыг тодорхой дурдсан атлаа ямар байгууллага эзэмшиж ашиглахыг нь хэлэхээс түдгэлзжээ.

Бямба гаргийн хөөргөлт нь БНХАУ-ын хувьд энэ жилийн найм дахь, дэлхийн хэмжээнд 25 дахь нь болсон байна. 2018 он гарсаар гурван пуужин тутмын нэгийг БНХАУ хөөргөж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)