Неймар багаасаа долоо хоногт сая еврогийн цалин шаарджээ

Х.Батсайхан


Бразилийн шигшээ, Францын дээд лигийн ПСЖ багийн тоглогч Неймар багаасаа цалин нэмэхийг шаардаж, өгөхгүй бол Францыг орхиход бэлэн байгаа гэнэ. Тэрээр амжилт, багийн уур амьсгалын төлөө ийм алхам хийх гэж байгаа гэж хөлбөмбөг сонирхогчид ойлгож байсан ч мань хүн багаасаа цалингаа нэмэхийг шаардсан мэдээлэл цацагдсан нь олон хүний дургүйцлийг төрүүлээд байна.

“AS” сонинд мэдээлснээр, Неймар багаасаа долоо хоногт нэг сая еврогийн цалин хүсч байгаа аж. Одоо тэрээр багаасаа долоо хоногт 750 мянган евро хүртдэг юм байна. Хөлбөмбөгчний агентууд 2022 он хүртэл мөрдөгдөх учиртай одоогийн гэрээг эргэж харах асуудлаар ПСЖ-ийн ерөнхийлөгч Нассер аль Хелаифитай хийгээд эхэлсэн гэнэ.    

Неймар ПСЖ-тэй байгуулсан гэрээг цуцалж, “Реал”-д очих шилжилтийг зохион байгуулахыг эцгээсээ хүссэн гэсэн мэдээлэл энэ сарын эхээр цацагдаж байсан билээ. Гэхдээ тэр үед хөлбөмбөгч Францын лигийн төвшинд сэтгэл хангалуун бус байгаа гэсэн тайлбар дагалдаж байсан юм. Харин одоо гарч байгаа мэдээллээр шалтгаан нь мөнгө байсан болж таарав. Тэрээр өнгөрсөн зун Каталоны “Барселона” багаас ПСЖ-д хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн дээд үнэ болох 222 сая еврогоор үнэлэгдэн шилжиж байсан билээ.    

Бразил эр ПСЖ-д ирснээсээ хойш бүх тэмцээнд 30 тоглолтод оролцож, 28 гоол хийгээд байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Даварцан банди вэ ингэж байж хэн ч тоохгүй хог дээр үсрэхвийдээ

    0 0 Хариу бичих
  2. Hoortson bandi we. UCL deer Realtai togloson ehnii togloltdoo odoo nii tsalingiin tuwshindee ch duitseh toglolt gargaagvi baij ih hutsaj bnaa!

    0 0 Хариу бичих
  3. saihan selgeend suulgaad uguusei

    0 0 Хариу бичих