Алдаж болохгүй дуудлага

Eagle.mn


“Фэйсбүүк”-ээр “тэнэж” байгаад ийм тайлбартай ийм зураг олж харлаа. Эр цэргийн баяр гээд цэрэгт явсан, яваагүй, цэргийн хувцастай, хувцасгүй зураг давамгайлсан өдөр гар утасны энэхүү дэлгэц яагаад ч юм анхаарал татав. Магадгүй өмнө нь гуравдугаар сарын 18-нд бид үргэлж өөрийгөө л бодож байснаас ээжийгээ нэг ч удаа дурсч байгаагүй байх. Цэрэгт ч яваагүй хэрнээ “эр хүйс”-эндээ дулдуйдаж байснаас энэ өдөр ээжийгээ санасан нь хэд бол!?
Яагаад ч юм анхаарал татсан энэ зурагтай зэрэгцэн бас л “фэйсбүүк”-ээс уншсан нэгэн түүх санаанд буусан юм. Шөнө 03.45 цагт утсанд нь дуудлага ирсэн залуу их л бухимдангуй нойроо харамлан утсаа авчээ.

-Ээж нь байна аа, миний хүү сайн уу?

-Сайн сайн, ээжээ ямар нэг юм болоо юу?

-Юу ч болоогүй ээ, дууг чинь сонсмоор болоод л залгалаа.

-Зөвхөн үүний төлөө шөнийн 3 цаг өнгөрч байхад залгасан юм уу?

-Ээж нь хүүгээ сэрээгээд зовоочихов уу даа?

-Тийм ээ, ийм шөнө сэрээчих юм.

           -26 жилийн өмнө яг энэ цагт чи намайг зовоож байж билээ, төрсөн өдрийн мэнд хүргэе үр минь...

“Бурхан хаа сайгүй нэгэн зэрэг байж чаддаггүй учраас ээж нарыг бүтээсэн” гэдэг үгийг танд сануулъя. Алдаж болохгүй дуудлага шүү, утсаа хурдан аваарай.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)