Шинэ шүтээн Мо Салах- Египет эр Л.Мессиг ардаа орхилоо

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Ливерпуль” баг өчигдөр “Уотфорд”-ыг 5:0-ээр хожиход египет довтлогч Мохаммед Салах дөрвөн гоол оруулжээ. Түүний энэ гайхамшигт амжилтаар хөлбөмбөгийн ертөнц өнөөдөр амьсгалж байна. Тэрээр хаалга руу дөрөв цохиод л дөрвөн гоол оруулж 100 хувийн амжилт үзүүлсэн нь гайхалтай юм.

Покер хийснээр түүний лигт оруулсан гоолын тоо 28-д хүрч, ганцаар тэргүүлж эхэлсэн байна. Түүний ард 24 гоолтой Харри Кэйн, 21 голлтой Серхио Агуэро нар бичигдэж байгаа юм.

Мохаммед Салах энэ үзүүлэлтээрээ Л.Месси, К.Роналдог гүйцэн ТОП5 лигтээ ч тэргүүлж байна. Испанийн лигт Л.Месси 25, К.Роналду 22 гоол оруулаад буй.

 “Ливурпуль”-ээс өмнө нь Йан Раш нэг удиралд 47 гоол оруулж дээд амжилт тогтоож байсан бөгөөд М.Салахт дахиад 10 тоглолт байгаа, тэрээр үнэхээр гайхалтай тоглож байгаа тул эвдэх боломжтой юм.    

Тэрээр покер хийснийхээ дараа өгсөн ярилцлагдаа багийнхандаа хандан талархал илэрхийлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Египет гэж оноосон нэр томоор бичнэ.Махаммед Салах гэж өөр тоглогч байдаг юмуу.Би Мохамед Салах л гэж мэднэ.

    0 0 Хариу бичих
    • Улсын нэрийг томоор бичнэ. Египет хүн гэвэл жижгээр бичнэ.

      0 0
  2. Chelsead irnee. Konte medej baugaa

    0 0 Хариу бичих
  3. Real Madrid ruugaa yav yav sda

    0 0 Хариу бичих
    • shalchignuur yumnuud haa saigui ataarha2 ugaasaa ta nariig ene ataarhal chin liverpool her sain yavj bgag haruuljiin hohoho

      0 0
    • атаархаж үхлээ л дээ

      1 0