Нэг сая хятадыг нутагтаа урья

-Нэг сая жуулчны мөрөөдөл-

Энэ сарын эхээр олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэн 52 дахь удаагаа болов. Уг үзэсгэлэнд оролцсон БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “2018 онд Монгол Улс нэг сая жуулчин авч нэг тэрбум долларын орлого олно” хэмээн мэдэгджээ. Гурван жилийн өмнө буюу 2015 онд Монгол Улс “ITB Berlin” үзэсгэлэнгийн түнш орноор сонгогдож байх үед яг ийм мэдэгдлийг тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан мөн хийж байв. 2016 онд Монгол Улс нэг сая жуулчин хүлээж авна аа гэж... Харамсалтай нь жуулчдын тоо хагас саяас ч дөнгөж давах  төдий л байна.

Яагаад гэдэгт хүн бүхэн хариулт хэлдэг. Өөр өөрийнхөө оношийг тавьдаг. Шүүмжлэлийг бүр сайн хэлдэг. Бусдын адилаар хуруу нэмэрлэхгүй ч гэлээ хошуу нэмэрлэх бас нэг санаа төрснөө дор сийрүүлье.

Бид уг нь дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудын дунд аж төрдөг. Морьтын хишиг явганд гэгчээр хоёр хөршийнхөө хөгжлийн хурд, хүч нөлөөг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадах юм бол их боломж бий. 2050 он гэхэд Хятадын эдийн засаг АНУ-ыг хол хаяж дэлхийд тэргүүлнэ. ОХУ эдийн засгаараа айргийн тавд бичигдэнэ. Ийм том эдийн засгийн дунд бид овсгоотой зөв хөдөлбөл дагаад л хөгжинө.

-Дөрвөн жуулчны нэг хятад-

Үүнийг аялал жуулчлалын салбараар л жишээлж болох юм. Тоо баримт дурдахад жилд 130 сая чинээлэг хятад жуулчид аялж дэлхий тойрон аялж жилд 260 тэрбум доллар зарцуулдаг байна. Үүгээрээ Хятадын жуулчид дэлхийн нийт жуулчдын 23 хувийг нь эзэлж байгаа аж. Дэлхийн жуулчдын дөрвөн хүний нэг нь хятад жуулчин байна гэсэн үг.

Хятадын жуулчид 2017 онд дотооддоо нийт 5 тэрбум удаа, гадаадад 129 сая удаа аялал хийжээ. Нэг хятад хүн жилд дунджаар 3-4 удаа аялдаг гэсэн тооцоо гарч. Өнгөрсөн 2017 онд л гэхэд 135 сая хятад жуулчин гадаадад аялж 261 тэрбум доллар зарцуулсан байна. Үүнээс АНУ-д аялсан хятад жуулчид 33 тэрбумыг зарцуулжээ.

Хятадын эдийн засаг хурдтай өсч байгаа тул тус улсын иргэд ийнхүү дэлхийгээр аялан мөнгөө үрэх болсон байна. Харамсалтай нь тэдний нэг хувь нь ч хөрш зэргэлдээ Монголд ирдэггүй. Хэрвээ тэгдэгсэн бол бид жил нэг сая гаруй хятад жуулчин хүлээж аваад утаагүй үйлдвэрлэлээ утгаар нь сэргээж, эдийн засагтаа хөрөнгө оруулах байв. 2016 онд манай улсад нийт 471 мянган жуулчин ирсний 131 мянга нь хятад жуулчид байжээ. Харин 2017 онд 542 мянган жуулчин ирсний 144 мянга нь хятадууд байсан аж. Нийт ирсэн жуулчдын дунд хятад жуулчих жин дарж байгаа хэдий ч бусад улс орнууд, тэр дундаа Азийн орнууд руу аялж байгаа хятадуудын тоотой харьцуулахад 130-144 мянга гэдэг үнэхээр чамлалттай тоо.

-Дэлхийгээр нэг хятад жуулчид-

-2017 онд ОХУ 1.5 сая хятад жуулчин хүлээн авч шинэ рекорд тогтоожээ. Тиймээс хойд хөршийнхөн хятадуудад тун нааштай хандаж байгаа аж. Энэ сарын 11, 12-нд хойд хөршийн нийслэлд ОХУ, БНХАУ-ын аялал жуулчлалын форум, үзэсгэлэн болсон нь  үүний нотолгоо. Энэ арга хэмжээгээрээ орос ах нар хятад жуулчдыг өөрийн улс руу татах сонирхол, эрмэлзлээ илэрхийлж, аялал жуулчлалын салбараа тэдэнд сурталчилжээ.

-Өмнөд Солонгост өнгөрсөн жил 4.2 сая орчим хятад жуулчин очжээ. Нэг жуулчин 3000 доллар үрж, эдийн засагт нь нийт 13 тэрбум долларын хөрөнгө оруулсан гэж БНСУ-ын  аялал жуулчлалын байгууллагынхан тооцжээ. Тус улсад 2017 онд очсон жуулчдын 31 хувь нь хятадууд байжээ.

-Европт аялсан хятад жуулчдын тоо 2017 онд 6 сая давсан байна. Энэ жил дээрх тоо улам өснө гэсэн төсөөлөл байгаа аж. Хятад жуулчид Еврод руу маш их аялах болжээ. Азийн улс орнуудаас Тайланд, Вьетнамыг хятад жуулчид олноор зорих болсон гэнэ. Тухайлбал Тайландыг зорих аялагчдын 30 хувийг хятад жуулчид дангаараа бүрдүүлэх болжээ.

-Италид сүүлийн жилүүдэд хятад жуулчид олноор очих болсон тул тэдэнд зориулсан тусгай цагдаа ажиллуулах болсон байна.

-Японы Токиогийн худалдааны төв гудамж бодох Гинза дүүргийн худалдаачид хятад хэлийг идэвхтэй сурч эхэлсэн нь тус улсыг зорин очих хятад жуулчдын урсгал эрс нэмэгдсэнийх гэнэ. Хятад жуулчид Японд жилд дунджаар 2.3 тэрбум долларын хөрөнгө оруулдаг болохоор аргагүй биз.

-Туйлын туяа үзэж, танк жолоодох аялал-

Ийнхүү дэлхийн аялал жуулчлалын том зах зээл хятадуудад найр тавьж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард л гэхэд улс даяараа долоо хоног амрахад л өмнөд хөршийн 6 сая жуулчин хилийн чанадад аялсан байх жишээтэй. Хятадууд үүргэвч үүрээд дэлхийн хамгийн сайхан газруудаар аялж жуулчилж байна. Тиймээс хойд хөршийнхөн энэ боломжийг ашиглан тэднийг эх орондоо олноор аваачих гэж мэрийж байгааг дээр дурдсан. ОХУ-ын спорт, аялал жуулчлалын ажил хариуцсан шадар сайд Витали Мотко Хятадын жуулчдыг татахын тулд ОХУ аялал жуулчлалын бүтээгдэхүүний агуулгаа улам нэмэгдүүлж, уламжлалт түүх соёл төдийгүй спорт, цас мөс, умард туйл, цэргийн бааз, аж үйлдвэрийн аялал зэрэг олон маршрут гаргаж, өмнөд хөршийн жуулчдын эрэлт хэрэгцээг хангаж байгааг онцолжээ. Хятад жуулчид умард туйлын туяаг үзэхээр ОХУ руу олноор аялдаг байна. Мөн оросууд цэрэг армийн аялал жуулчлалын маршрутыг ажиллуулж эхэлсэн нь жуулчдын зорьж очих газар болж чаджээ. Танк жолоодож зугаалан, бүр танкаар буудаж үзэх боломжтой энэ төрлийн аялал жуулчлал ихэд ирээдүйтэйд тооцогдож байгаа гэнэ.   

Түүнчлэн энэ онд ОХУ-д хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээн болно. Уг тэмцээнд хятад жуулчдыг олноор ирүүлэхийг зорьж байгаа бол хятадууд 2022 оны өвлийн олимптоо оросуудыг урьж байгаа аж. Хоёр хөрш маань ийнхүү аялал жуулчлалын салбарт ёстой л иж бүрэн түншилж байна. Бид Америк, Европоос сая жуулчин авчирна гэж бүтэшгүй зүйл мөрөөдөхийн оронд өмнөд хөршийнхнөө уриад, тэдний сонирхлыг татаж чадах юм бол нэг сая жуулчин наад захын асуудал. Европ руу, ОХУ руу явах хятад жуулчид Монголоор дайраад ганц хоёр хоноод явахад л  овоо хэдэн “ногоон” үлдээгээд л явна даа.

Умард туйлын туяа харах гэж хятад жуулчид Оросыг зорьдог.

Танк барьж үзнэ гэдэг Оросоос өөр хаана ч олдохгүй завшаан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Үзүүлэх юм юу ч үгүй байж, аялал жуулчны сайдыгаа л үзүүлье; олон жуулчин ирвэл багтаах зочид буудал, хооллох газар, үзүүлэх зүйл, дэд бүтэц, ядаж хятад хэлтэй олон орчуулагч ч үгүй шүү дээ

    0 0 Хариу бичих
  2. Хужаагүйгээр байж монголыхоо тусгаар тогтнолыг хамгааля. Цадаж хандагүй жуулчины компаны орлогын төлөө эх орныгоо хужаагаар дүүргэж болохгүй

    0 0 Хариу бичих
    • Хужаа хужаа л гэх юм, нээг их том эх орончид, болимоор юм

      0 0
  3. Тэг тэг, дор хаяж арван мянга нь үрийн шингэнээ үр хөврөл болгоод буцах байлгүй. Мөнгө олж байвал энэ жижиг асуудал. Нэртэйгээр нь хилийн шонгуудаа суглаад хаячихаач, амар

    0 0 Хариу бичих
    • Жуулчин хятад байна уу америк байна уу ялгаа юу байх вэ дээ, нээг их эх оронч гэж цээжээ худлаа дэлдэж орилохоо болимоор юм

      0 0
    • Жуулчин хятад байна уу америк байна уу ялгаа юу байх вэ дээ, нээг их эх оронч гэж цээжээ худлаа дэлдэж орилохоо болимоор юм

      0 0
  4. виталий мутко гэж зөв бичээч бас орос ах мах гэхээ боливол яасан юм бэ

    0 0 Хариу бичих
  5. mash zuv zuiliig zorigtoigoor hunduj gargasan bn, tusgaar togtnoson uls tul 1 saya hyatad juulchilalaar irlee geed bid nar sunuud uuschihna gej hezee ch bhgui, harin ch orlogo ers nemegdej ediin zasag saijirna. tusgai bodlogoor hyatad juulchdiig tatah heregtei

    0 0 Хариу бичих
    • Zail bandia

      0 0