ZERO WASTE-ууд өдөр тутамдаа юу хэрэглэдэг вэ

НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь үндсэндээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг билээ. Амьдралын хэв маяг нь нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй байдаг бүлэг хүмүүс биднийг түүчээлэн буй нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй Zero Waste –үүд юм.

Хүн өөрөө төрсөн цагаасаа л хог үйлдвэрлэж эхэлдэг ажээ. Бид хэрэглээний явцдаа хог хаягдлыг байнга гаргаж байгаль дэлхийгээ бохирдуулж байдаг. Эх дэлхийгээ хайрлая хэмээн томоор ярьж цээжээ дэлдэхээс өмнө амьдралдаа, алхам тутамдаа хог хаягдлаа хэрхэн багасгахаас эхэлж болох юм. Энэ жишээг үлгэрлэдэг zero waste буюу хог хаягдалгүй амьдрахыг хичээдэг хүмүүс Монголд аль хэдийн нэгдэж хэрэгжүүлж эхэлжээ. Тэд өдөр тутмын амьдралдаа юу хэрэглэж байна вэ.

1. Химийн хорт бодис бүхий аяга таваг угаагч бодисоос тэд татгалзаад байна.

Угаагч бодис хэрэглэхэд түүнийг арилгахад ус их зарцуулдгаас гадна эрүүл мэндэд хортой гэж үздэг. Бактери устгагч бүхий үрэгчээс эхлээд төмс хүнсний ногооны торон уутыг үүний оронд ашиглаж байгаа юм.

2. Ус  хэмнэх таг. Жорлонгийнхоо тагийг сольж усаа хэмнэж болно гэсэн жишээг харуулж байна. Ингэж сольсноор сард 1000 литр ус хэмнэх тооцоог  үүнийг суурилуулж буй компани гаргажээ.

3. Гялгар уутанд “Үгүй” гэж хэлсэн. Учир нь хөрсөнд шингэхдээ 100 жил болдог гэсэн судалгаа байдаг. Тэгвэл, дэлгүүрээс гялгар уут бүхий бүтээгдэхүүн авахгүйг хичээдэг болсон. Гартаа бариад явна гэж үү. Үгүй, тэд өөрсдийн гэсэн даавуун тортой болчихсон түүнийгээ аваад явж байдаг юм билээ. Бүр нарийвчилбал, хүнсний ногооны гэх мэтчилэн уут оёж түүндээ төмс, луувангаа савлаад авчихна.

4. Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлд мөнгө үрэхгүй байх, хог хаягдлаа багасгах аргыг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлжээ. Энэ бол сарын тэмдгийн аяга. Эрүүл мэндэд тустай хор нөлөөгүй, мөнгөнд хэмнэлттэй буюу нэгийг авахад бүтэн жил хэрэглэж болно гэсэн байна.

5. Угаалгын нунтаг, нүүр гарын саван, барааны саван, шампунь. Бид өдөр тутамдаа ийм олон зйүлийг хэрэглэж тэр хэрээрээ сав, баглаа, боодлын хогийг үүсгэж буй. Харин zero waste хүмүүс угаалгын нунтаг, нүүр гарын саван, шампунийг нэг дор нэгтгэсэн хатуу савангаар бүхнийг угааж байгаа нь харагдаж байна. Бүр soapnuts гэсэн ургамлыг гадуур зардаг болсныг авч савангийн оронд хэрэглэж байгаа аж. Уг саван самрыг 10 гаруй ширхэгийг 2400 төгрөгөөр худалдаж аваад уутлан хөөсрүүлж угааж байгаагаа нэг нь нийтэлжээ.

6.Цаасны хог яалт ч үгүй гардаг гэдэг хүмүүст дуулгах нэг жишээ байна.

НӨАТ-ын баримтын хуудсаа боловсруулаад жижиг тэмдэглэлийн дэвтэр хийснээ Хулан гэдэг эмэгтэй бичжээ. Тэрээр

“дэлхийн ихэнхи цаасны хэрэглээний 70 орчим хувь нь дахин боловсруулагддаг бөгөөд асуудал нь энэ удаад байгальд шингэхгүйдээ биш, дахин боловсруулахад хэцүүдээ ч биш. Гагцхүү дахин боловсруулаад асар том үйлдвэр ажиллуулаад сууж байхад эрчим хүч, энерги асар ихээр ашиглаж байгаад бий. Тиймээс энэхүү амархан арга барилаар хүмүүс гэр гэртээ хэрэглэсэн цаасаа дахин ашиглаад байхад байгалд өөрөө ээлтэй үйл явдал болох юм” гэжээ.

Эх дэлхийгээ хайрлах сэтгэл, түүнийг үр хойчдоо өвлүүлэхдээ өөрсдийн амьдарч буй нийгэм, хувийн болон гэр бүлийн эдийн засагтаа үр ашигтай, хэмнэлттэй байхаар шийдэж чадсан хичээнгүй, нямбай, сайхан сэтгэлт zero waste-үүддээ баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. [email protected] Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу

    0 0 Хариу бичих