Азербайжаны шигшээгийн хаалгач өөрийгөө бууджээ

Х.Батсайхан


Азербайжаны хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгач Фирангиз Азизова ангийн буугаар өөрийгөө бууджээ. Буу эцгийнх нь бөгөөд хаалгач гэртээ байх үедээ ийн осолдсон гэнэ. 17 настай тэрээр хэвлий, цээжиндээ шархдаж, улсынхаа Төв эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. Эмч нар түүнд хоёр мэс засал хийсэн бөгөөд одоо сэхээний тасагт ухаангүй байгаа гэнэ.

Фирангиз Азизова нь нутгийнхаа “Гянжлик” баг болон улсын шигшээ багт тоглодог аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. өөрийгөө 2 удаа буудсан юм уу

    0 0 Хариу бичих