Тохиролцож чадахгүй бол Арбитрын шүүхэд хандана гэжээ

Eagle.mn


Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанид өнгөрсөн нэгдүгээр сард 155 орчим сая ам.долларын татварын акт тавьсан тухай “Turquoise hill resources” цахим хуудастаа мэдээлж байсан. Тэр үед “Оюутолгой”-н 2013-2015 онд төлсөн татварт аудит хийсэнтэй энэ нь холбоотой гэснийг мэдэгдэж байв. Тэгвэл 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт энэ сарын 15-нд хүргүүлснээ дээрх тайланд бичжээ.

Маргаан үүсвэл аль нэг тал нь хүсэлт гаргаснаас хойш ажлын 60 хоногт шийдвэрлэнэ гэж уг гэрээнд заасан байдаг аж. Хэрэв ийм хугацаанд тохиролцож чадахгүй бол Олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгасан байдаг гэнэ. “Оюутолгой”-н зүгээс Монгол Улсын хууль болон хөрөнгө оруулалтын гэрээний дагуу татвараа төлсөн хэмээн мэдэгджээ.

Эргэн сануулахад, 2014 онд “Оюутолгой” төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын явцад 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн тул акт тавьсан тухай мэдээлэл цацагдаж байв. Талууд хэлэлцээд дээрх тоог 30 сая болгосон тухай бид тухайн үед нь уламжилсан билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)